2 сарын 9, 2009
D.TSOODOL yariltslaga
Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн, тєрийн шагналт зохиолч Д.Цоодолтой ярилцлаа.
-Монголын зохиолчдын эвлэл гэдэг их айлын 80 жилийн ойн босгон дээр утга зохиолын “томчууд”-ын нэгтэй уулзаж байгаадаа баяртай байна. Их ой ойртож айсуй мєчид бvтээж туурвихын зэрэгцээ та юу бодож тунгааж байгаагаа манай уншигчидтай хуваалцана уу?Монголын том байгууллагын ой болох нь. Утга зохиол гэдэг нийгмийн оюун санааг бvрдvvлдэг салбар юм. Би хуучны хvн болохоор утга зохиолд юу ч байж болно гэж vздэг хvмvvстэй санал нийлдэггvй. Утга зохиол єєрийн чиг, ариун сайхан зорилготой. Мишигийн Цэдэндоржийн нэг шvлэгт “Ерєєл буянт яруу найрагчид минь ээ. Ертєнцийг аврах нэгэн мєр шvлэг хэлээч” гэсэн нь бий. Тэгэхээр энэ чинь ертєнцийг аврах тухай ярьж байна. Явж, явж энэ бол сэтгэлийн урлаг. Ертєнцийг зэвсгээр аварна гэж боддог хvн харамсалтай нь байдаг хорвоо юм. Гэтэл яруу найрагчид аварна гэж утга зохиолын хvрээнийхэн хэлдэг. Ертєнцийг гоо сайхан аварна гэж нэг хэсэг нь vздэг. Би бодохдоо ертєнцийг гоо сайхан авардаг бол бид бараг хэтэртлээ гоёлоо. Энэ ертєнц дээр хувцас муутай хvн, царай муутай хот байдаг ч гэсэн гоо сайхан аварна гэж их дээр vеэс ярьжээ. Бvvр Сократын vеэс ярьж. Луначарский хэлсэн гэж ярьдаг юм, большевик засгаас ємнєх оросын соёлын том зvтгэлтэн л дээ. Гэтэл энэ бол биш, бvvр тэр Сократын vеэс ярьж эхэлсэн байна. Тэгээд авардаг юм бол ертєнцийг аврахаар хугацаа єнгєрсєн. Аварсан юм байхгvй л байна. Ертєнц улам хvнээ алдаж, дампуурч байна. Хуучин зєвлєлтийн нэрт зохиолч Юрий Бондарев “Согтуу жолоочтой машин хязгааргvй их хурдаар газрын уруу явж байгаа юм шиг санагдаж байна аа, єнєєдрийн орчлон” гэж хэлсэн юм. Vvнтэй би санал нэг байдаг. Хэдийгээр тэр газар холын, тэгээд их том зохиолч боловч энэ бол бичгийн их хvн гээд бодохоор Монголын жаахан яруу найрагчид бас хамаатай. Энэ мэтээр яриад байх юм бол утга зохиолын vvрэг их. Тиймээс МЗЭ-ийн 80 жилийн ой гэдэг том vйл явдал. Зохиолчид бэлтгэж байгаа байх. Энд тэнд зориулсан ажлууд хийж байна. Хэд хэдэн аймагт МЗЭ-ийн ойг угтаад зохиолч, уншигчдын уулзалт хийж байгаа юм билээ. Єнгєрсєн хавар би тэр ажлын нэгэнд Сэлэнгэ аймагт очиж оролцсон. Тэр vеэр уншигчид утга зохиолоо санасан хэвээр, улам их юм уншихсан гэж бодсон хэвээр байгаа нь мэдрэгдсэн. Яагаад энд санадаг, боддог тухай ярьж байна гэхээр, телевиз гэж айхтар юм уншигч, зохиолчдын хоорондуур, ном, уншигчдын дундуур орох явдал ихэдсэн юм болов уу. Ном унших нь багассан бололтой. Унших юм их хэрэгтэй байна гэж яриад байгаа юм. Тэгэхээр ном орон нутагт тэр бvр очдоггvй. Хотод номонд дарагдаж, хєдєє бол цангаж байгаа юм байна даа. Миний хувьд ой угтаад уран бvтээл хийж байгаа. Шvлгийн тайлан чанартай нэг ном хэвлvvлэх санаатай. Нэг их удахгvй хэвлэлтээс гарах байх. Саяхан том, бага хоёр ном минь нэг єдєр хэвлэлтээс гарлаа. Эсээ, тэмдэглэл, дурсамжийн “Хонины боол” ном “Жиком пресс”-ээс, нєгєєхийг нь би буян бодож ч гэх юм уу, хуучин Зєвлєлтийн бvрэлдэхvvнд байсан 15 улсын хvvхдийн зохиолоос, нэг улсаас нэг л юм аваад “Ярьдаг тэмээ буюу хойт айлын vлгэрvvд” нэртэй vлгэр, єгvvллэгийн ном хэвлvvллээ. Хуучин зєвлєлтийн Армян, Азарбайжан, Эстонийн vлгэрvvдийг манай хvvхдvvд уншдаг, мэддэг байлаа. Залуус бие биеэ мэддэг байсан. Нийгмийн єєр байгуулалд шилжээд одоо мэдэхээ байсан байх. Энэ нэг бодлын надад хамаагvй юм. Хvн юугаа уншнав, уншиж ч байна уу, vгvй юу. Гэхдээ хамаатай юм шиг санагдах нь насны явдал юм уу даа. Заримдаа тэр орны хvvхдvvд одоо бол Монголын хvvхэд, залуусыг хуучин шигээ мэдэхгvй л болчихсон л доо, хєєрхий. Тэр нь єрєвдмєєр ч юм шиг. Ингээд нэг ном “Сэлэнгэ пресс”-ээс хэвлvvлж гаргалаа. Vvнийгээ л ой угтсан ажил гэж бодоод байгаа юм шvv дээ.
-Зєвхєн юу бvтээснээ цэгнэхийн хажуугаар анх эхэлсэн зам мєрєє эргэж харвал сонин тvvх, дурсамж хєврєх байх?
-Утга зохиолд анх яаж яваад ороод ирчихэв гэж vv. Онцгой содон юм байхгvй ээ. 1950-иад оны сvvлээр бага дунд сургууль тєгсч, 60-аад оны дунд vеэс анхны шvлгvvдээ бичиж, 70-аад онд номоо гаргасан. Би чинь тэр 70-аад оныхон гэдэгт багтдаг юм шvv дээ. Тоомойн Очирхvv, Бямбажавын Хvрэлбаатар, Санжжавын Оюун, Зундуйн Дорж, “Хайрхан уулын бараа” гээд сайхан дуу бичсэн Довчингийн Отгонсvрэн бид нэг vеийнхэн. Шvлэгч байхаар шvvмжлэгч нь бас тэр vедээ хамт тєрдєг шиг байгаа юм. Хорлоогийн Сампилдэндэв гэж академич, том доктор байлаа, миний найз. Одоо байхгvй. Ийм хэсэг хvн далаад онд номоо гаргаж, Д.Пvрэвдоржийн яруу найргийн нэгдэл гэж байсанд орж, шvлгээ уншиж явсан. Би Явуухулангийн шавь. Миний анхны номыг Явуу уншиж, “Нутгийн зургаан єнгє” хэмээн редакторлан, гаргаж байлаа. Миний анхны номыг гаргаж байснаасаа олон жилийн дараа 1982 онд багш минь єєд болсон. Тэгэхэд хамгийн сvvлд редакторласан ном нь бас миний ном байсан юм. Тэгэхээр би багшдаа их єртэй. Багшийнхаа санаанд хvртэл сайн шvлэг бичиж чадсангvй. Чадахгvй гэж би бодсонгvй. Болж єгсєнгvй. Надад ийм л санагддаг. Одоо болтол Явуу шиг том, тийм яруу тунгалаг гvнзгий яруу найрагч тєрєєгvй байна. Яаран сандран тєрєх ч юу л бол. Зарим нь яруу найрагч биш энэ тэр гэж хэлсэн шvv дээ, базарваань. Манай энэ сонгодгуудаас. Би бурж байна даа л гэж санадаг. Одоо яах вэ, тоглоомноос гарч байгаа, хєгшин шvлэгч. Хvний тєлєє байтугай, єєрийнхєє тєлєє заргалдаад явах биш. Тийм боломж гарвал санаж бодсоноо хэлдэг. Нэг тиймэрхvv л юм даа, хvvхээ.
-Сvvлийн vед ямар бvтээл туурвиж байна?
-Яруу найраг гэдэг залуугийн л хєдєлмєр. Тэр жамын хаагуур явах вэ. Vргэлжилсэн тал руу vзэг цаас нийлvvлж байгаа юм бий. “Шар тэмээний нутаг” гэж тэмдэглэл, эсээ, бодролын ном гаргасан. Дээр єгvvлсэн “Хонины боол” гэж. Нэг ийм ном гаргах гэж байна гээд сонинуудад єгтєл єнєєхийг маань дандаа єгvvллэг гээд тавьчихсан байх юм. Хэрэв тийм бол сайн л байна. Ямар ч байсан єгvvллэг биш. Би тэр єгvvллэгийг элэг барьж болохгvй хvн. Хамгийн гол нь тэмдэглэл, зурвас элдэв шидийн юмаа “єє, энэ єгvvллэг” гээд харуулаад байж болохгvй ээ. Энэ жанрыг хvндэтгэх учиртай. Зарим нэг нь єгvvллэгэрхvv болсон юм болов уу. Одоо юу хийж байна гэхээр би сvvлийн хэдэн жил орчуулга оролдлоо. Санааны мухарт яваад байдаг. Хот орон явж буй жинчингээр бол хэдэн ямаагаа борлуулаад юу авч харих вэ гэж боддог шиг би орчуулгын юм оролдож байна. Насаараа л орос хэлнээс юм ойлгох гэж оролдлоо. Хойно утга зохиолын дээд сургуульд би яруу найргийн семинарт хоёр жил байлаа. Єдєр болгон шvлэг ярьдаг их гоё сургуульд би нэг явсан юм. Нєгєє талд би хоёр нvvртэй юм шиг єдєржин шvлэг сонсчихоод хариад єрєєндєє Чеховын намтар, зохиол, бvтээл, захидал, зурвас гээд элдэв хууч дурсамжтай ноцолдож єнгєрєєсєн хvн. Єнєєхийгєє хvмvvст хvргэх гэж хоёр ч бэсрэг дэвтэр гаргалаа. Одоо Ерєнхийлєгчийн ивээл дор дэлхийн шилдэг 50 боть зохиол гарна гээд байна. Тэр дотор миний Чеховын юм гарна гээд сонин дээр бичсэн байна лээ. Гарвал их сайн байна.
-Их ойн ємнє Монголын зохиолчдын эвлэлийн хоёр байгууллга нэгдэнэ гэсэн яриа эртнээс сонсогдсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хvмvvс хvлээдэг юм аа. Би ч хvлээдэг. Бага байхад аав, ээжийн нэг нь, эсвэл хоёулаа ч юм уу сумын тєв орчиход тэр єдєржин л хонины захаас, бvр оройтвол гэрийнхээ гаднаас харж, хvлээдэг л дээ. Энэ шиг зохиолчдын хоёр байгууллага нэгдээсэй гэж боддог, хvлээдэг. Юугаа хvлээгээд ингэж удаад байгааг нь би мэдэхгvй. Манай хоёрт булаалдсан хєрєнгє байхгvй. Таардаггvй хоёр єєр онол, чойр байхгvй. Би гайхдаг юм. Vхэх хvн ханьсаг гэж vг байдаг даа. Тэр болж байгаа юм уу, яагаад байгаа юм мэдэхгvй. Би сэтгvvлчдийг єєрсдєєсєє доор тvвшнийх гэж санахгvй. Гэхдээ зохиолчдыг бол зохиолч л гэж бодно. Манайд сэтгvvлчид ч нэгдсэн. Олон нийтийн бусад байгуул¬лагууд ч хоёр толгойтой болчихоод байгаа юм vгvй. Мишигийн Цэдэндоржийн шvлэгт “Хоёр гар минь хоорондоо зодолдоно гэж vv. Хонгор чи бидэн холдон сална гэж vv” гэсэн байдаг. Энэ бол янаг амрагийн шvлэг байна л даа. Бараг энэ л санагдмаар. Манай хоёр байгууллага нэг их дайсагналцаад явсан юм байхгvй. Гэхдээ цочир, цочмог зантай хэдэн хvн л хоорондоо учраа ололцоогvй байх. Явсан хэд бараг очсоныхоо маргаашаас л vлдсэнийгээ санасан болов уу гэж би боддог юм. Надад бол аль алинд нь л миний найз нар байдаг шvv дээ. Миний номыг адилхан хэдэн монгол нь л уншдаг. Чинагийн Галсан шиг германчуудад уншуулж байгаа юм бараг байхгvй. Хэдэн монгол минь, энэ хэдэн дээлтэй хvн л уншдаг юм. Муу ёрлож байна гэж миний хvv битгий бодоорой. Бидний vеийнхэн бол нэг л газар очно шvv дээ. Хоёр айлын хvн гээд бидний нэг хэсэг нь тэнгэрт очиж хэвтэхгvй. Нєгєє хэд нь газар шургахгvй. Тэгэхээр би нэгдээсэй л гэж боддог.
-Зохиолчдын байгууллага эгнээгээ тэлсээр байна. Хоёр сая гаруй хvний хэд нь зохиолч юм бэ гэж асуух хvн ч бий?
-Зохиолчдын байгууллагад элсэх битгий хэл,зохиолчдын эгнээнд орж ирж байгаа хvний тухай мэдэх юм алга. Зохиолчдын эвлэлд хvн элсэж л байдаг. Чєлєєт зохиолчдын холбоонд ч элсэж л байдаг байх. Хvн амтайгаа харьцуулсан тоогоор бол мянган хvн тутамд ногдох зохиолчийн хувьд манай улс олон байх гэж би санадаг юм. Дээр vед дээ, 1980-аад оны дундуур Хятадын зохиолч ирээд “Манай улс арван мянган зохиолчтой” гэж ярьж байсан. Манайх эвлэл, холбоо нийлээд мянга давсан байх. Сайн ч юм байгаа, муу ч юм бий л байх. Зохиолч гэдэг бол зохиолчийг л хэлдэг. Зохиолчдын эвлэлд элсэж оронгуут юм уу, бэхэнд vзэг дvрэнгvvт хэн нэгэн хvний онгод орж, уран сайхан санаа тєрж, олноо уяраасан, зоригжуулсан ийм сайхан зохиол бичээд эхэлдэг гэж би боддоггvй. Хуучин ч тийм л байсан. Одоо ч тийм л байгаа байх.
-Таны шавь нараас ч олон залуус бичиж байгаа. Сvvлийн vеийнхний бичлэгийн чиглэл, шинэлэг хандлага нь юу вэ?
-Их чєлєєтэй болжээ. Энэ их сайн. Залуучуудаас аятайхан бичдэг хvмvvс байна. Зураач, яруу найрагч М.Амархvv их аятайхан бичиж байна, сvvлийн vед. Б.Мягмаржав сайн бичдэг дээ. Залуучууд бол мэр сэр байна аа. Тэдний ємнєх vеийнх¬нийг бол та нар мэднэ шvv дээ. Монголын яруу найраг эзэн¬гvйдэх тохиолдол байхгvй. Монголчууд оюунлаг ард тvмэн. Дээр нь утга зохиолын єв ихтэй. Дэлхийн хэмжээнд яригддаг Оросын “Юрийн цэрэглэсэн хорооны тууж”, Францын “Роландын дуулал” Армяны туульсын том зохиолууд гэж ярихад тэднээс ерєєсєє дутуугvй “Монголын нууц товчоо” бол хааш хаашаа илvv гарна. Би хэмжээг нь хэлж байгаа юм биш. Тэнд єгvvлсэн юмны хэмжээ, хэрэглэсэн уран сайхны арга нь илvv. “Гэсэр”, “Жангар” байна. Тэгэхээр уртга зохиолын єв гэдэг яндашгvй. Тийм юман дээр Монголын орчин vеийн утга зохиол ургаж гарсан. Vр шимээ єгч байгаа.
-Ингэхэд яруу найраг дэлхийг аварна гэлцдэг. Харин та улс орны хувь заяаны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би Д.Урианхай энэ тэр шиг философич биш юм аа. Гэхдээ єєрийн хэмжээнд бодоход манайд онолын зєндєє нєєц бий. Хуучин єв соёл, уламжлалаасаа сэргээх зорилго, ийм vг ил тод дуулдаж байсан. Харамсалтай нь энэ зорилт хэрэгжээгvйд сэтгэл гонсгор явдаг. Уг нь хуучныхаа юмыг мартъя гэсэн зорилт тавьж байсан бол одоо нэг их сайхан орой руу орж байх юм даа. Єнєєдєр манай соёл, зан заншилд сайнаасаа илvv саар нь их vзэгдэх болсон. 1990-ээд оны эхээр би олон сонинд бичиж байсан даа. Говь-Алтай аймгийн нутагт явж байтал Ц.Дамдинсvрэн гуайн “Зуун билэг”, Явуу багшийн хэдэн номыг хоёрдугаар тvvхий эд, цаас гээд боочихсон Хятад руу гаргах гэж байсан. Дуулчихаад авахаар очтол наадахыг чинь компани авчихсан юм аа гээд. Ингэж л эхнээсээ дампуурсан шvv дээ. Хийсэн юм бас байгаа. Vvнийг vгvйсгэж болохгvй. Єнєєдєр чинь манайх уртын дуу, морин хуур гээд гол гол юм руугаа эргэж орсон. Дэлхийн єв соёлын санд бvртгvvлсэн гээд хийсэн ажил бий. Амьдрал дээр бол ойлгомжтой юм зєндєє л байна шvv дээ. Оготно, зурам биш дээ, хэзээ байтлаа хvмvvс єглєє тарншейнаас уур савсуулаад гарч ирж байлаа. Гэтэл ийм муухай юм болсон. Vvнийг л бушуухан засч залмаар. Тэгэхгvй бол манай улсын нэр хvнд ч яамай хохирч байгаа хvн, хvмvvс хайран байна шvv дээ. Энэ тухай хvн болгон ярьдаг болохоор миний vг ч гэсэн хvнд нэг их vнэтэй сонсогдохгvй байх.Энэ дугаар хорооны нэг муу євгєн ярьж байна гэх маягтай байлгvй. Уг нь тэгж болохгvй юмсан. Гандангийн их хамба Д.Чойжамц гуай чинь манай нутгийн хvн юм. Тиймээс бид ойрхноос биш их ойроос уулзах явдал хааяа гардаг. “За яахав нийгэм шилжээд янз бvрийн л юм болж байна. Яваандаа засрах биз. Нэг юм л их тусгvй байна аа. Энэ газар дор хvн орчихдог л их муу” гэж байсан. Нээрээ ч тийм. Одоо хангалттай улстєржлєє. Бvр хэтэрхий улстєржлєє. Одоо амьдралаа бодох цаг. Єрхєє татахгvй хэрэлдээд байгаа юм шиг. Хэдхэн сая хvн харанхуй хєлчvv, согтуу юм шиг байж таарахгvй.
-”Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” бол яах аргагvй бидний оюуны их сан хємрєг. “Зуун билэг оршвой”, vгvй тэгээд Явуугийн яруу найраг соёлын vнэт єв. Гэтэл бид хадгалж, хамгаалж чадахгvй байна. Тєв номын сангаас “Алтанганжуур”-ын судар алга болчихсон гэх мэдээлэл гараад л байна. Та дуулсан л байлгvй?
-Энэ чинь улсын маань тусгаар тогтнолын нэг билэг тэмдэг юм шvv дээ. Соёлгvйгээр тусгаар тогтнол гэж байдаггvй. Хэдхэн нийтлэг юм байх хэрэгтэй л дээ. Нэг газар нутагтай, эдийн засагтай байх ёстой. Соёлтой байх ёстой. Соёл гээд байгаа нь тэр “Ганжуур”-тай байх хэрэгтэй л дээ. Дорнын эртний соёлтой ард тvмэн гээд байдаг. Ном алдагдана. Сvм хийдээс бурхад алдагдана. Тэгээд ном судлахын хорхойтой хэн нэгэн хvн авч уу гэтэл худлаа байдаг. Дандаа л алт, мєнгєн бурхан алдагдана шvv. Тєвд ч алдагдаж байлаа. Хєдєє ч алдагдаж л байсан. Зарим нь олддог. Зарим нь ч эс олдддог. Хархорин, Эрдэнэзууд алдагдаж байсан. Гандантэгчинлэн хийдээс алдагдсан удаа бий. Аймгуудын хийдээс алдагддаг. Тэгэхээр vvнд дасаж болохгvй. Єв соёлдоо эзэн байх учиртай. Тэр “Ганжуур”-таа эзэн байх ёстой. Зєвхєн єнєєдрийн тулд биш юм. Vр хvvхдийнхээ хожим унших юманд эзэн байх хэрэгтэй. Жаахан хатуу байх учиртай.
-Хєгжлийн тєлєє єєр юуг чухалчилж хэлэх бол?
-Хєгжил энэ тэрийг мэдэх юм алга. Нєгєє талаар би мунхаглан бодохдоо дэлхийн даяаршлын цаг vед аж тєрж байгаа. Vvнийг хэнбугай нь ч тойрохгvй, дайрах юм шvv дээ. Энд бодолтой хандмаар. Єєрєє єєрийгєє хадгалах чанар амьтанд, нийгэмд байх ёстой. Манайхан даяаршилд хэт шохоорхоод байж байтал аяндаа сайхан болох юм шиг. Ерєєсєє манайхан чинь их амгалан хачин улс юм байна шvv дээ. Шуурга тавилаа шvv, аюултай хэмжээнд хvрлээ шvv гээд хэд хоногийн ємнєєс хэлээд байхад нэг их сайн анзаарч єгєхгvй байж байгаад аюулд орж байна. Єнгєрсєн хавар тийм юм боллоо. Говийн аймгууд, Хэнтийд айхтар юм боллоо. Ганцхан талаас бас бодоод байж болохгvй л дээ. Бид цєєхєн хvн амтай. Тусгаар тогтнолын дархлаа, эдийн засгийн бат бэх байдлаас хамаарах юм их бий. Даяаршилд орохдоо дангааршина гэж нэг юм яриад байгаа.Энэ чинь шинэ зvйл биш. Хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зєвлєл гэж нэг юм байхад хорших, дагнах гэж нэг юм ярьдаг байсан. Тэр л єргєжєєд даяарших, дангаарших гээд яриад байна л даа. Аль алийг нь хэтрvvлбэл хохирно. Тэгэхээр зохистой хэмжээнд барих, дагах хэрэгжvvлэх, зохицож амьдрах хэрэгтэй болчихоод байна. Бороо хур орох нь сайхан. Гэвч хэмжээнээс хэтэрвэл амьд vлдсэн мал таргалах, хvмvvс идээ цагаа дэлгэрч айргаа уугаад сууж байх сайхан л байх. Гэтэл онцгой их vер болвол тэр чинь юу ч vлдээхгvй. Би муу санаалаад байгаа юм уу, хаашаа ч юм бэ. Єєрийнхєє юмыг авч vлдэх хэрэгтэй. Бусадтай бид техник, технологийн талаар хамтрахаас аргагvй байж магадгvй. Нанотехнологи энэ тэр гээд ярьвал бид наадахад нь хvрээгvй явахад дэлхийн улсууд цаадахад нь хvрчихэж. Эндээс бид авахаа авна. Соёлын тухайд жишээлбэл, уран зохиол, яруу найргийн тухайд бvгдийг нь хvнээс авна. Бид чадахгvй байна гэж би боддоггvй. Равжаа, анги Шагдар, аль эсвэл Инжнааш, Гунаажав нарын шvлгvvдийг vзэхээр бид хэнээс дутаж явсан юм. Равжаагийн шvлгийг уншаад vзэхэд зарим нь ойлгохгvй болоод сайн мууг нь мэдэхгvй байх. Тvvнээс бус жинхэнэ гэгээрсэн хvн чинь тэр л байж дээ. Миний vеийнхэн бол бараа дvрийг нь харж, ойроос мэдэх Явуу байна. Мэдэхгvй нь уран бvтээлийг нь хєхєж єссєн нь байна. Д.Нацагдорж, Явууд юу дутсан юм. Хориод хэлтэй Б.Ринченд юу дутсан юм бэ. Монгол муу байна. Англи шиг бичье, Итали шиг бичье гэж байгаа бол энэ бvгдийг Ринчен гуай мэддэг байсан. Гэхдээ л “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зоригт євєг дээдсийн..” гээд бичиж байгаа санаа нь ч, хэлбэр нь ч єнєє л Монгол орон минь шvv дээ. Монгол орноо хэдхэн мєрєнд багтааж, “Цагаан цасан малгайтай, ногоон модон хvрэмтэй, хєх усан хормойтой баян хангай уул минь маш дэлгэр хангай минь мал сvргээр дvvрэн малчин олон монголчууд жаргал цэнгэлээр дvvрэн” гэж бичсэнээс эхлээд зохиол бvтээл олон. Энэ шvлгийг бичсэн уран сайхны арга нь, энд єгvvлсэн єгvvлэгдэхvvн нь, энэ бадгийн эзэн нь vндэстний зан тєрх, аяг байдал тэр яруу найрагчийн ертєнцийг vзэх vзэл нь ямар их халуун дулаан байна вэ. Vvгээр юу хэлэх гээд байна гэвэл, бидэнд сайн сайхан юм бий шvv. Даяаршил даяаршил гэж байж юу ч vгvй vлдвэл яах билээ. Бvх юмаа даяаршлын тэргэн дээр тавьж єгєєд єєрснєє юу ч vгvй хоцорч болохгvй. Авахаа авч, хаяхаа хаях хэрэгтэй. Дэлхийн уран vгсийн наадам гэж хэрвээ болдог бол бид єєрийн юмтай очих ёстой. Тэгэхгvй бол айлын найранд гаргаад єгєх гурван тєгрєггvй очиж байгаа адгийн амьтан шиг юм болно.
-Дэлхийн гэснээс таны бодлоор манай уран зохиол гадаад ертєнцєд хэрхэн vнэлэгддэг юм бэ. Нобелийн шагналтан бидний дундаас тєрєєгvй. Тиймээс манай уран зохиол, зохиолчдыг дэлхийн хэмжээнд vнэлэгдээгvй. Ийм боломж байхгvй гэж vзэх хvмvvс байдаг?
-Тэр хvмvvсийн ємнєєс харамсч байгаагаа илэрхийлье. Хамаг юмыг хаадаг нэг мохоо vг байна аа. Аливаа юманд цар хэмжээ хэрэгтэй байдаг. Тэр Нобелийг яваандаа авна. Бидний vед таарсангvй. Цаг хугацааны хувьд болсонгvй. Миний тоосонд нь багтаж явсан найрагчид уул нь авчихмаар хvмvvс. Тэр авчихсан улс нь хэн бэ гэдгийг би мэднэ. Нэг хэсэгт нь уран сайхны vнэ цэнэтэй зохиол бичлээ гэж єгнє. Нєгєє хэсэгт нь улс тєрийн дэмжлэг vзvvлж байгаа юм гэж єгнє. Тэр гол нь биш ээ. Нобелийн шагнал авья гэж ер нь анхлан зохиол бичдэггvй юм шvv дээ. Хамгийн гол нь ард тvмэндээ уран сайхныг туурвиж, уран vгсээр vйлчилье гэж vзгээ барьдаг байх. Энэ чинь ямар нэгэн бусдын таашаалд биш єєрийн эрхгvй vзгээ аваад бичиж байгаа хvмvvс. Нобел авах гэж Явууг ганц бадаг, за нэг мєр тавьсан гэж би итгэхгvй байна. Монголоо, vнэн амьдралаа яаж гаргах вэ гэж vзгээ авсан байх. Шагнал авсангvй энэ архи уулаа гэдэг хvмvvст их харамсч байна. Харамсч байна гэж дээгvvр хэлдэг юм. Бие биедээ vг хэлж чадахаа больсон хvмvvсийн vг л дээ. Харилцааны эелдэг хэлбэрийн хувьд байх л юм. Єнєєдєр шальгvй жижигхэн банди нар орой дээр гарч суучихаад бие биедээ харамсч байна гэдэг инээдтэй. Хvрээ талж, хvн алж байсан ч хэн хэндээ vг хэлж чадахаа байчихсан шvv дээ энэ улс. Тэд нар их харамсалтай байдаг. Харамсал нь жинхэнэ байдаг ч юм уу, vгvй юм уу мэдэхгvй. Харин жинхэнэ харамсалтай юмыг нь ард тvмэн л эдэлж байдаг шvv дээ. За тэгээд мундаг шагнал авах энэ тэр бол ердєє хоёрдугаар зvйл. Авбал тэр л биз, эс авбал тэр л биз. Явууг , Равжааг, Бавуугийн Лхагвасvрэнг, Дэндэвийн Пvрэвдоржийг байхад “Монголын уран зохиол муу. Олон улсын нэр хvндтэй шагнал авчирч чадахгvй” гэдэг бол учир мэдэхгvй хvний болгоомжгvй хэлсэн vг байх. Нэг бол єєрийнхєє соёлыг vнэлж мэддэггvй. Ийм хєєрхий эвэр хошуутай амьтны л vг байна. Хоёдугаарт, цаг vе гэж нэг юм байдаг. Монгол хаана нутагладгийг мэдэхгvй хvн vгvй. “Хоёр чонын дунд таарсан талын гєрєєс мэт Хонхойсон vvрээ харамлах чогчиго шувуу мэт Хорвоод Монгол заяаг тийм амарханд боддог уу чи” гэж би нэг шvлэг бичсэн юм. Орос гэж айхтар том орон. Хятад байна. Энэ хоёр ямар бодлого явуулж ирсэн билээ. Мэднэ шvv дээ, монголчууд. Энэ хоёр одны хооронд олон vе зуунаар галаа дальдраалгvй явж ирсэн энэ хоёр сая хэдэн зуун хvн бол бvгд баатрууд. Найрамдал, найрамдал л гэсэн. Яаж найрамддагийг би бас мэднэ, євгєн хvний хувьд. Надаас дээш vе ч мэднэ. Нэг их мундаг энэ дэлхий дээр vлдэж чадсан англи хэл бол том хэл. Бvх л харилцааны хэрэглvvр. Монголын зохиолчдын зохиол бvтээл гадагшаа гарах тэр зам нь англи хэл. Тvvгээр гvvрийг нь тавих ёстой байсан. Одоо л манайд орж ирээд байна. Бидний хойч vе энэ англи хэлээр дамжаад vзэхэд монгол зохиол гэж ийм юм байжээ гэдгийг хорвоо, хот аяндаа мэднэ.
Ч.Vл-Олдох
Нийтэлсэн : Даваасүрэн
Нэмсэн : 2008-09-22 16:52:37
Үзсэн : 28
D.TSOODOL

6 сарын 17, 2008
Xайр гунигийн дууль буюу Түмэнгэрэл аxын xөрөг
Хайр, гунигийн дууль
Sunday, June 15 @ 23:45:06 GMT+8
“Гэртээ жирэмсэн үлдсэн эхнэр нь хүү төрүүлсэн мэдээ авангуут хөдөө ажлаар явсан Цэндсүрэн гэрийн зүг хурдлав. Шөнө дундын үед Шар хөвийн дөрөлж өнгөрөнгүүт Улаанбаатарын түг түмэн гэрэл яралзан үзэгдлээ. Улсын маань нийслэл Улаанбаатар сайхаан гэсэн мөр толгойд нь зурсхийнгүүт хүүдээ элдвийн нэр бодож явсан ухааны царт нь Түмэнгэрэл гэсэн шийдвэр тунав.
Түмэнгэрэл, түмэнгэрэл гэж амандаа давтсанаа жаахан эмэгтэй нэр юм уу даа хэмээн бодолхийлэв. Их хотын зүгт харваас олон гэрэл яралзан үзэгдвээ. Сайхан ч нэр юм даа. Энэ олон гэрлийг харах бүрт л хүү маань үзэгдэх нь байна шүү. Хүү маань ч том болоод төрөлх хотоо харах бүрт аавынхаа өгсөн нэрийг бодож өөрийнхөө нэрээр бахархах болно гэж бодохуй элдэв олон бодол хийсэн арилав.”Зохиолч, яруу найрагч Ц.Түмэнгэрэлийн “Эцгийн хайр” хэмээх бэсрэг өгүүллэг ингэж эхэлдэг. Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул аав нь анх их хотод эр цэргийн алба хаахаар ирээд, Наранцэцэгтэйгээ цэрэг төмөр орноос өөр тавилгагүй нийтийн байрны нэг өрөөнд төвхнөж, нэг л мэдэхэд дөрвөн хүүгийн аав, эжий болсон эгэл борог амьдралаас эл зохиолчийн дэгдээхэй нас жигүүр дэлгэн өдөлжээ. Чингэс хааны дөрвөн их хөлөг баатрын нэг Зэв жанжныг дээд өвгөө хэмээн шүтэж, түүний Бэсүд овгийг иргэний үнэмлэхдээ бичүүлэхдээ эх Монголынхоо төлөө гэсэн элгэн халуун сэтгэлээр халгиж явсан юм, тэр. Түүний үй зайгүй анд, Авгаржин Жа.Баяржаргалын 2004 оны орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэлд нийтлүүлсэн “Эр улсын нөхөрлөлд он жил сэмэрнэ” хөргийг уншихад оньсого шиг олон дурсамжийн учиг тайлагдана. “Бидэн хоёр тэртээ 1987 оны алтан шаргал намар үүрийн болжмор жиргэлдсэн гэрэлт өглөө танилцсан юм. Гэрлээ маань тэгэхэд өмнөд хил дээр цэргийн албаа 1080 хоног хаагаад бэлтгэлээр халагдаад ирчихсэн, томчуулаас урмын үг сонссон, нусгай бацаануудын бишрэлийг төрүүлсэн, охидын сэтгэлийг догдлуулсан Дарханы техникийн сургуулийн оюутан залуу явлаа. Бид хотынхноос их айж цэрвэдэг бүрэг оюутнууд байж. Зарим дотны нөхөд маань түүнтэй үерхэж сүйд болдогсон. Халаасны өрөө, дотуур байранд Гэрлээ уригдаж, ааруул, боорцог, айргаар дайлуулна. Түүнд хөдөөний жаалуудыг уярааж, тэгтлээ татах шид юу байсан юм бол. Би болохоор нөхдөө “Цаадахаасаа болгоомжил, хотынх шүү” гэж ятгана. Зарим нь очоод Гэрлээд ховлоно. Харин Гэрлээ надтай уулзахаараа зүгээр инээмсэглэнэ. Би түүнийг хожим их ойлгож, нэгэн гэр бүлийн ихэр үрс шиг ижилсэн нөхөрлөж, баяр гунигаа хуваасан түүхтэй” гэсэн байна. Энэ муу хөх орчлонд хийморьтой аавын хүү олон төрдөггүй гэлцдэг. Ц.Түмэнгэрэл хэмээх залуу их зохиолч С.Удвал ахайтны төрлийн охиныг гэргий болгож аваад, ажил амьдралаа яралзтал өөд татсан ч бас унаж бохирч “тугал хариулж” явсан ч удаатай гэлцдэг. “Болор цом”-ын эзэн анд нь цааш “Найз маань яруу найрагчдын шинэ номыг тэмдэглэж, хааяа халахаараа “Холоос гүйдэлтэй борлог”-ийг хоолойгоороо биш зүрх сэтгэлээсээ дуулна. Муу талийгаач Мэндийн Зэнээтэй нийлэхээрээ “Бурхан бумбын орон”-ыг мундаг дуулдаг байсан даа. Зарим муу хүмүүс мань эрийг анд уруу татна. Нэг удаа зээрийг амин бус газар нь буудаж тарчлаагаад, түүндээ ихэд гутран хэзээ ч анд мордохоо больж билээ. Заримдаа анд маань эр хүнээс гарамгүй зөөлөн сэтгэл гаргадаг нь хачин. Томоо болсон анд нөхөр нь бие өвдөөд хэвтэж байхад эхнэр хүн шиг эм тан авчирч, шөл ус хийж өгөөд, сэтгэл нь зовнингуй дэргэд нь сууж л байх. Ямар сайндаа эхнэр нь “Найз нарынхаа биеийг тавгүйтэхээр сүйд болох юм. Бараг намайг өвдөхөөс илүү асарч бөөцийлөх юм. Заримдаа ижил хүйстэн гэж хардмаар” гэж бусад хүүхнүүдэд ярихав дээ” хэмээн тэртээ 2004 оны наймдугаар сард бичиж байжээ. Ц.Түмэнгэрэл “Монголын мөнгөн үеийн яруу найраг” хэмээх антологийг ивээн тэтгэж хэвлүүлсэн хүн. Түүнийг би тэр үед ч яруу найрагч, зохиолч гэж огтхон ч мэдээгүй билээ. Өөрийн бүтээлийг нууцхан тэрлэх атлаа бусдын зохиолыг олноо хүргэхийн төлөө олон шөнийн нойроо хугасалсныг бодохоор гайхах сэтгэл эрхгүй төрдөг юм. Орчлон хорвоод сонин зүйл олон. Түүнээс, бичсэн эзэндээ ном болох эсэх хувь заяа нь тодорхой биш үлдсэн бүтээлүүд нь л найрагчийг орлон үлджээ. Ямар даруу, яасан намуун туурвилч байж вэ дээ, тэр.
“Шувууны өндгийг могой
үмхэхийг хараад
Зангиран суухдаа би
Тэнэгээс ухаантай нь
дор юм гэж бодсон”
Амьдралын түмэн бэрхийг туулж, улс төр, наймааны ертөнцийн гүнд гүнзгий орохдоо тэрээр, хүн чанарын ийм л далд гэгээгээр сэтгэлээ ариулж, дотуураа шаналж шатаж явжээ гэлтэй. Цахилгааны инженер, удирдахуй ухааны магистр эл уран бүтээлч 1995 оноос уран зохиолд хөл тавьж, шүлэг, өгүүллэгүүд нь “Цог” сэтгүүл, “Өдрийн сонин”, “Утга зохиол урлаг”, “81-р суваг” зэрэг хэвлэлд нийтлэгдэж эхэлсэн байдаг. “Утгын чимэг-2005″ богино өгүүллэгийн наадамд “Баянхангайн гэсгээл” бүтээлээрээ тусгай байрын шагналыг хүртэж, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналаар шагнагдсан нь түүний авьяас билгийг үнэлсэн хэрэг байлаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан залуухан эр хэлж ирдэггүй хийсч ирдэг хувь заяаны хар хуйд дайрагдан гунигт тавилангийн золиос болсон юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл “Утга зохиол, урлаг” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Түмэнгэрэлийн “Далавчгүй ниснэ” шүлэг яруу найргийн, “Хайрын эсрэг казино” өгүүллэгийн, “Хувь тавилангийн роман” дуусгаж амжаагүй романы гурван түүвэр уншигчдад хүрч байгаа юм. Уг романыг зохиолч “Ардчиллын Монгол загвар” хэмээн нэрлэж, эхний хэдэн бүлгийг шуурхай бичсэн ч харамсалтай нь “төрийн хууль хатуу” учир гүйцээж амжилгүй орхижээ. Доктор П.Батхуягийн бичсэнчлэн “…Жинхэнэ амьдарч үзсэн эр хүний сэтгэл, эмзэглэл, сэрэхүйгээр дүүрсэн “гуниг” юм. “Далавчгүй ниснэ” шүлгийн түүвэрт гунигт найрагчийн хувь заяаны сүүлийн жилүүдийн сэтгэгдэл нэвт сүлэгдэн үлджээ. “Ээж ээ, хүү чинь сайн хүн байж чадсангүй”. Энэнээс илүү гуниг-гэмшил энэ л хорвоод байдаг ч билүү дээ хорвоо минь. Хүсэл, хяслын хорвоод тэр хүний сайхан үртэй ханилж, охин, хүү хоёрынхоо ангир даахийг үнэрлэж элэг бүтэн амьдарч байжээ. Гэмт үйлдэлдээ гэмшихийн дээдээр гэмшивч, Төрөөсөө амь гуйгаагүй энэ хүн,
“Сайхан бүсгүйгээс
мөнгөн гэрэл цацардаг
Санаа алдахад нь
өмхөрсөн модны навч
Цасан дээр ургаж
Саран авхайтай гэрэл булаалдан хононо” гэж элэг зүрхний хайртай энхрий бүсгүйдээ гэгээн Валентиний өдрөөр тэмдэглэлийн дэвтрийн хуудсанд хөргийг нь зуран бэлэглэж, голомт залгах үрээ өрөвдөн
“Эр хүн болж дээ,
миний хүү
Эцсийн уулзалтад нулимс
нь цийлэгнэвч
Тэвчиж байна билээ, миний хүү” гэж сэтгэл зүрхээрээ эмтэрч байж дээ. Төрсний эцэст үхэх нь жам гэвч, төрийн хууль өршөөлгүйг мэдрэх хүмүүнд ямархан аймшигтай билээ. Тиймээс ч, шүлэгч маань
“Үхлийн өмнө толгой
гудайхгүй бардам
угтахыг
Үнэндээ хичээж л байна,
тэгэхдээ өөртөө
итгэлгүй байна.
Үзсэн зовлонгоо нүглээ
нимгэлсэнд тооцож шүд
зуун тэсдэг
Үйлийн үрд итгэдэг
бурхны шашинтай
Монгол эр, би” хэмээн хатуужиж, “Ерөнхийлөгчид бичсэн өргөдөл”-ийнхөө хариуг хүлээж
“Өршөөл гуйж
ерөнхийлөгчдөө өргөдөл бичсэн юм сан…
Өндөр настай ээжийнхээ
голыг нь харлуулаад орхих нээ…
Үйлдсэн хэргээ бодохоор
төрийн цааз хатуу
Үлдсэн амьдралаа
бодохоор үхнэ гэдэг
хэцүү” хэмээн шаналж, амьдрал-дуулийнхаа хамгийн сүүлчийн шад болгон “Эцсийн хүлээлт” шүлгээ тэрлэжээ.
“…Үүд хяхтнах бүрт
Үхлийн аянд бэлдэнэ
Үзээгүй зүс болгоныг
Зандалчинд тооцон
хардана”. Ингэж нэгэн шүлэгч амьдралдаа цэг хатгажээ. Ай, юутай гуниг. Энэ л бүхнийг эвлүүлж дуулсан хүний үр хөөрхий, энгүй халуун сэтгэлээр бүтээлийг нь эмхэтгэн хэвлүүлсэн гэргий хонгор нь эвий гэвч, цагаан цааснаа бичсэн үгс нь амьд үлддэг ажаамуу.
Гэргий У.Энхжаргал нь түүнд зориулж
“Энэ хаалгаар аав минь
гараад явсан
Эргээд ороод ирэх байх гэсэн горьдлогын харцаар
Энхрий хоёр үр чинь
аавыгаа харуулдсаар
Элэг зүрхээ
шимшрүүлэнхэн
хүлээсээр сууна.
Чамтайгаа уулздаг тэр
нэгэн өдөр
Чинийхээ гарыг хэсэгхэн
хугацаанд атгасан
Чиний минь үнэр гэж
оройжин үнэртсээр
Чимх саван ч хүргэж
угаалгүй хоносон” гэж ханийнхаа зовлонг хуваалцан шүлэг бичиж байсан нь мөн энэ номонд багтсан байна.
5 сарын 4, 2008
Go.AKIM yariltslaga
|
4 сарын 26, 2008
B.DOGMID
B.DOGMID
Бичсэн ZOS23 , 11 сарын 5, 2007
Б.Догмидын дотоод сэтгэлийн хураангуй
2007.08.1 Утга зохиол урлаг
<!–admin–>
Хайрлан дурлаж, хагацан салж, харамсан гашуудаж, асан дүрэлзэж явсан минь олон. (Зохиолчийн сэтгэгдлээс)
Өөрийгөө хурцлахын утга
Бидний үеийнхэн муу Догмидыг хичнээн үхсэнийг мэднэ. Би архин далайд хүртэл жолоо алдан үхэж явсан хүн. Гэхдээ үхлийг дандаа ялан дийлж, сөрж гарч ирснийг минь өнөөдрийн хүүхдүүд мэдэхгүй байж болно. Саяхан хүртэл Ч.Билигсайхан намайг С.Эрдэнэ багшийнхаа бүтээлээс үгүүллэг “хулгайлсан” мэтээр бичиж, шүүмжийн сумаар зүрх рүү буудаж л байна. Би ийм “буудалт”-д тэгж амархан сөхөрчих хүн биш. С.Эрдэнэ агсан бол миний ганц багш бөгөөд уран бүтээлд минь хамгийн өндөр үнэлгээ тавьсан хүн. Тэр амьд сэрүүндээ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Б.Догмид ч том амьтан даа, базарваань. Үгүүллэгийн хувьд толгойд гарсан хүн шүү”гэж миний үгүүллэгүүдэд үнэлгээ өгсөн байдаг юм, “Өдрийн сонин”-ы 1999 оны 161 дугаарт бий дээ. Би тэгж багшийнхаа богц руу гараа дүрж нүгэл үйлдэх хүн биш. Миний тэр бичсэн үгүүллэг үндсэндээ бодит хүний үнэн түүхийг үгүүлсэн уран сайхны найруулал. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдаач Ганбатын аав нь нэртэй нисэгчдийн нэг байсан юм. Тэр хүний л тухай найруулал. Ийм зүйлийг, тийм том хүний уран сайхны нээлтийг зээлдэн бичих гэж байдаггүй юм. Хэний ч санаанд буухгүй хэрэг. З.Түмэнжаргал Х.Чилаажаваас “будаа идэж”, Б.Догмид үгүүллэгийн “хулгайч” гэгдэж байгаа нь нөгөө “тамын тогооны үлгэр” л дээ. Ер нь уран зохиолын амьдралд хямрал гүнзгийрч, уналтын шинж мэдрэгдэх боллоо. Ялангуяа үргэлжилсэн үгийн төрөл зогсонги байдалд орж байна. Дараахь үеийн маань залуучуудаас бидэнтэй бүтээлээр өрсөлдөх залуучууд гарч ирэхгүй байна шүү дээ. Харийн нэг урсгал чиглэлийн сургаар ойлгож мэдэрсэн болоод бусдыг дууриан ямар ч уран сайхны нээлтгүй, хуурай юм бичээд “Монголын уран зохиолд урьд өмнө үзэгдээгүй шинэ зүйл бүтээлээ” гэж өөрийгөө магтах боллоо. Бидний үед чинь өөрийгөө чамлаж, өрөөл бусдаас илүү бичихийг ямагт эрмэлзэж чангардаг байлаа. Би ид бичиж байх үедээ Чойндон гуайн номыг хөдөөгийн нэг айлаас санаандгүй олж уншаад “Би ч өдий байна даа” гэж өөрийгөө чамлаж байлаа. Чойндон гуай нэрд гарсан зохиолч биш байсан ч хүний амьдралын мөн чанар, цаад утгыг нь нээн үзүүлэх талаараа гайхамшигтай ур чадвартай хүн байсан юм. Алтайн З.Гүнсэн байна. Бас л сайхан үгүүллэг олныг бичсэн зохиолч. Би бас л Гүнсэнг уншиж, түүний ур чадвараас суралцаж л байсан. Хотод дандаа сайн зохиолчид цуглаад, хөдөө дандаа муу нь хоцроод байгаа юм биш. Би хөдөө олон жил суухдаа тууж, үгүүллэгүүдээ бичиж, хотын томчуудтай өрсөлдөж байж л чангарч гарч ирсэн. “Ус уухын тавилан”, “Саран дээр туссан сүүдэр” гээд гайгүй гэсэн болгоноо Шандынхаа элстэй гудамжинд “байвантай” архитай нь нөхөрлөж явахдаа л бичсэн. Ганцхан бүтээж туурвихын халуун хүслэн зүрх сэтгэлд минь байнга сэрүүн явдаг байсан даа. Өнөөдрийн залуу зохиолчдын цээжинд түргэн алдаршихын хуурай мөрөөсөл мөнгөний хүйтэн салхинд дэрвэлзэж байх шиг байна. Энэ нь уран зохиолд хөгжил биш хямрал авчирч байна.
Нөхцөлдөн оршихуйн утга
Өнөөдөр Б.Догмидын бүтээлд сайн, муу гэж дүн тавих цаг биш. Тийм дүн тавих зай миний “сурлагын” дэвтэрт байхгүй. Миний бүтээлд тавьсан үнэлгээ багадаагүй. Би хоёр хүний үнэлгээнд сэтгэл хангалуун явдаг. Нэг нь дээр дурдсан Эрдэнэ багшийн үнэлгээ, нөгөө нь Ж.Лхагваагийн нэг үнэлгээ байдаг юм. Лхагва маань “Би бол хөөрхөн бичдэг хүн. Чи бол сайхан бичдэг зохиолч” гэж ямагт намайг үнэлдэг байсан. Энэ үнэлгээнд дүйцэх юм бүтээхийг чармайж би бичиж ирлээ. Бид хоёрын хамтдаа амсаж эдэлсэн жаргал, зовлон үдэж өнгөрүүлсэн гэрэлтэй, сүүдэртэй өдрүүд олон. Тэр бүхэн бид хоёрын зүрх сэтгэлд бодол, ухаарал болон тунаж үлдсэн. Даанч тэр минь эрт буцчихсан. Лхагва бол гайхамшигтай авъяастай, гэгээнээр мэтгээслэн гүнзгийрсэн хурц ухаантай хүн. Авъяастай хүн залхуу байдаг гэж үнэн байх. Тэр зохиол бичнэ гэж нэг их улайран сууж, зовж шаналахгүй. Нэг бариад авбал тэгж ингэсхийгээд л амжуулж орхино. Сонины нийтлэлийг ч гэсэн ямар ч согтуу байсан тэгж ингэсхийгээд бичиж орхиход сэрхийлгэсэн юм л гаргана шүү. Нэг удаа хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн агсантай хоёр согтуу юм өдөржин л дүнгэнэлдлээ. Оройхон орсон чинь ямар ч бичсэн тэмдэглэсэн юмгүй, нэг муу дэвтэр дэлгэчихсэн сууна. Би “Энэ хүн ч маргааш Түдэв эрхлэгчид хусуулахаас өөр аргагүй болох шиг байна” гэсэн шиг юм бодоод гарч одлоо. Маргааш өглөө нь “Үнэн” сонин дэлгэтэл Дамдинсүрэн гуайн тухай маш сайхан хөрөг нийтлүүлчихсэн байж билээ. Энэ мэтийг яривал олон л доо. Нэг удаа Бавуугийн Лхагвасүрэн “Сайн нөхрөө санахуй намрын салхи уйтай” гэсэн дурсамждаа намайг Лхагваагийн дэргэд “… байгаа нь харахад саяхан гарсан нойтон унага эхийгээ түшин дэнжигнэж байх шиг харагддаг” гэж ёгтлон “жижгэрүүлээд” “Догмидын хөдөөх” гэнэн баяр гунигийг зэмлэж, соргог уянгын сэрлийг нь “тэнгэрт тултал дэвэргэж явсан” гэж тэмдэглэсэн байдаг юм. Лхагваа бид хоёрт харилцан бие биенийгээ нөхцөлдүүлж, дутуу дутуугаа гүйцээх гэж мөр зэрэгцэж явсан өдрүүд байсан боловч нойтон унага, эх хоёр шиг ихэд ялгарч, Лхагваагийн уран бүтээлийн “сүү”-г шимж, “хүлэг”-ийн цээнд хүрсэн гэвэл дэгс хэрэг болно. Лхагвааг төвийн хэвлэл мэдээллийн том ажилтан байхад Догмид Сайншандын гудамжинд ажилтай, ажилгүй архичин явсан гэдгээр ялгаварлаж социалист аж төрөх ёсны үнэлэмж гэгчээр үнэлбэл ямар нэг анги давхаргын гэмээр ялгаа гарч мэднэ. Харин Лхагваа бид хоёрын хувьд хэн, хэндээ тийм ялгаа, зааг тогтоохын аргагүй уусан шингэсэн анд нөхөр, ахан дүүс байлаа. Явуухуланг дагалаа гээд яруу найрагч бүхэн Явуухулан болж төлөвшихгүйтэй адил хэрэг.
Нийгмээ шинжихүйн утга
Муу Догмидыг өнөөдөр юу зовоож байна вэ гэж чи асуух байх. Монголчууд 500 орчим жил болоод мөхөх аюул нүүрлэж магадгүй гэсэн Л.Гумилевын таамаглал байдаг. Гэвч 50 жил ч бололгүй гадаадын том гүрний эрхшээлд орох аюул нүүрлэж байна. Шөнө өдөргүй л гадаадын зээл, тусламж цутгаж, баячууд нь улам баяжсаар, ард түмэн улам ядуурсаар байгааг харах бүр сэтгэл эмзэглэх юм. Тэр их өр зээлийн төлөөсөнд газар шороо минь очих байх. Японы арал улам доошоо сууж, далайн усны түвшин жил бүр дээшилсээр 2050 он гэхэд Токио усанд живсэн байж мэдэх магадлал гарсаар байна. Тэд далайн гүнд, эсхүл агаарт хот барьж байгуулахыг зоривч санасандаа хүрч
чадсангүй. Тэгэхээр далайд живж дуусалтай биш манай руу л мөнгө хаяж байх нь илүү нааштай алхам гэдэг нь тодорхой. Эцэстээ энэ их хөрөнгө, мөнгөнийхөө оронд газар шороог минь авч сална шүү дээ. Ингэхээр монголчууд бид үүсээд байгаа байдлыг гүнзгий ойлгон мэдэрч, ухаантай алхам хийж эхлэх цаг болсон. Даяаршил нэртэй их гүрний эдийн засаг, улс төрийн явуулгыг өөртөө ашигтай эргүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн харилцаа ноёлж байгаа өнөө үед нийтийн эрх ашгийг бодож алсын хараатай алхам хийж байгаа хүн ховор болж байна. Хүн ардын худалдан авах чадвар хомсдож байгааг далимдуулж, хятадын хямд үнийн бараа материалаар хэтэвчийг нь хоослох үйлдэл ихэслээ. Чанар муутай хоол хүнс хэрэглэснээс болж хүмүүсийн эрүүл мэндийн дархлаа алдагдаж, аливаа өвчний идэвхитэй хөрс бүрэлдэж байна. Энэ бүхнээс үзэхэд Японы арал далайд живэх, монгол үндэстний оршин тогтнохын баталгаа алдах хоёр хугацаа давхцаж магадгүй болчихлоо. Үүнийг хүн болгон л тал талаас нягтлан бодох хэрэгтэй юм сан. Ард түмний өмч хөрөнгийн ихэнхийг гартаа оруулсан 3000 гаруй баячуудын дураараа авирлах явдлыг хуулийн хяналтад оруулж ирмээр байна. Газрын доорхи баялгийг үрэн таран хийж, ард түмэнд ашиггүйгээр гадагш цацаж байгаа явдлыг зогсоож, төр ард түмний хяналтад бүрэн оруулахсан. Хүний эрх, эрх чөлөөг төгсөөр бүрэлдүүлэх эв нэгдлийн баталгааг хангахгүй бол нийгэм маань жижиг хямралдаа идэгдэж, анархизмын талбар болж гүйцлээ. Адгуус шиг араншинтай адал бэртэгчин босоо ороолонгууд айдас түгшүүрийн давалгааг байнга үүсгэж байна. Монгол аж төрөх ёсны хэв шинж алдагдаж, соёл иргэншлийн үнэтэй цайтай бүхэн устаж үгүй болж байна. Энэ бүхнийг хараад уран бүтээлч хүн дуугүй суух аргагүй. Зохиолч уран бүтээлч бидэнд нийгэм маань захиалга байнга өгч, аврал эрсээр байгаа нь билгийн мэлмийд өртөж, сонорт минь дуулдсаар байна шүү дээ. Бид дуу хоолойгоо хүчтэй нийлүүлэх цаг болжээ. Нийгмийн гэрэл гэгээ бүдгэрсээр байна. Яана даа, нөхөд минь.
Өөрийгөө нээх утга
Монголд над шиг хөглөрч явсан бас хүндэтгэлийн суудалд асаж үзсэн хүн ховор. Хайрлаж дурлаж, хагацаж салж, харамсаж гашуудаж, асаж дүрэлзэж явсан минь олон. Баян хүний ганц хүү торгон дээр хөлбөрч, таван настайдаа ааваараа бэр гуйлгаж, үнэтэй хөөргөөр чулуун тоглоом өрж, арав гаруутаа морины үнэтэй гаанс зууж, ёстой эрхийн тэнэг болохоор амьтан өссөн. Гэвч би ухаантай аав ээж, нутаг усныхаа түмэн олны хүчинд хүний нуруутай хүн болж, ухааныхаа хэрээр орчлонг тунгааж, савныхаа хэмжээгээр усыг нь ууж явна. Сэтгүүлч Б.Ганчимэг “Түүний хувийн амьдралын үүх түүх роман шиг санагдддаг юм. .. Салхи шиг зоргоороо омголон эр” гэж намайг тодорхойлж бичсэн байдаг. Үнэндээ ч би амьдралын хэдэргээт замаар суух суудалгүй довтолж яваа эр хүн. Миний цээжинд Монголоо шүтэн дээдлэх, амьдралыг гүнзгий ухаарч шунан дурлах, бүсгүй хүний гоо сайхан, хүсэл таашаалыг шимтэх үзэл буцалж явдаг. Тийм ч учраас би үе үе “Гоолингоо”-г аялж, бага залуудаа хонгорзул шиг сайхан хүүхэнд унан дурлаж, шүлэг зориулж, Монголын сайхан хүүхнүүдийн дүрийг мөнхөлсөн бүтээлүүдээ туурвиж чадсан гэж боддог. Дахиад ч би илүү зүйлийг бүтээнэ. Он цаг улиран өнгөрөх тутам би илүү ихийг ухаарч, улам бүр бодол минь гүнзгийрч, ямагт шинэчлэгдэж явна. Өнөөдөр залуу зохиолчид бидэн шиг бүтээж туурвиж, шунан дурлаж, өөрийн ухаанаар өндөрлөгөө буй болгож чадахгүй байж өнгөрснөө шүүмжлэх нь их болж. Зохиолчдын хорооны Удирдах зөвлөлийн хурал дээр нэг залуу зохиолч “Ахмадууд бидэнд чөдөр болж байна. Бидний хийж бүтээснийг уншигчид ойлгож мэдэж үнэлэхгүй байгаа нь ахмад нөхдийн уран бүтээлд дэндүү дасаж, түүн рүү хошуурснаас болж байна” гэж шүүмжилж байсан. Үнэхээр л үнэлэгдэе гэж бодож байгаа юм бол ахмад нөхдөөс илүү гарч харагдахаар уран сайхны нээлт хийж өндөрлөгийг нь булааж авах хэрэгтэй шүү дээ. Даамай бидний өмнө гишгэчих залуу зохиолчид одоохондоо алга. Үргэлжилсэн үгийн зохиол бичиж байгаа залуучуудын дотор миний хэдэн үгүүллэг, туужийн өмнө гарчих юм бичих хүүхэд лав ойрын жилдээ байхгүй. Би уртаашаа дөчөөд үгүүллэг бичсэн. Эдгээрийн дайтай юм бичье гэвэл дор хаяхад 30 жил ноцолдоно шүү. Энэ бол омогшрол биш, би өөрийгөө монголын уран зохиолд хаа яваагаа мэднэ. Одоогийн залуучууд том том онол ярих юм. Тун үгүй дээ, В.Распутин, Ч.Айтматов, Шукшин болон С.Эрдэнэ багш, П.Лувсанцэрэн, Д.Нямсүрэн нарыг уншчихаад үгүүлэмжийн чинад утга чанарт нэвтэрчихсэн байхад лав 50 жилдээ хаягдахгүй. Монголын уран зохиолын хөгжилд модернизм шилэгдэж, реализм хаягдталаа өдий байна. Тийм үе ирсэн ч бидний бүтээл хаягдахгүй.
2006 он
P.PIKASSO
P.PIKASSO
Бичсэн ZOS23 , 11 сарын 5, 2007
Пабло Пикассо: Надад хийх юм их, амьдрах хугацаа бага байна
2007.08.9 Утга зохиол урлаг
<!–admin–>
Манай зууны их хүн, зураач Пабло Пикассо хувиийхаа амьдралыг урлагаас ерөөс салгаагүй нэгэн билээ. Тэрээр бүтээлдээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэн төгс дүр төрх, бэлхүүс цээж зэргийг өвөрмөц хэлбэрээр дүрсэлдэг байв. Зурагт дүрслэгдсэн хүүхнүүд бүгд их зураачтай ойр дотно байсан эмэгтэйчүүд бөгөөд тэд ихэвчлэн тамлуулсан, зовсон мэт дүртэй байдаг нь учиртай ажээ. Пикассогийн эхнэр юм уу, нууц амраг нь солигдоход орон гэр, найз нөхөд, тэжээмэл нохой, ер нь бүх юм нь тэр ч байтугай уран бүтээлийн арга барил, хэлбэр, зурагт дүрслэгддэг дүрүүд нь хүртэл өөрчлөгддөг байжээ. Пабло Пикассо 1881 онд Малагад төржээ. Халуун хүйтэн, хар цагаан хурц ялгамжаар шунал тачаал, сүсэг бишрэл, сүрт бухнуудын тулаан гэх мэтээр Паблогийн Андалусид өнгөрөөсөн бага нас нь түүнд насан туршийн хүчтэй зураглал болон үлджээ. Тэрээр хүүхэд ахуй насандаа олон үхэлтэй учирч амьдралын хүч тэнхээг олсон гэж ярьдаг байлаа. Гэр бүлийнхэн нь боловсролтой боловч ядуу улс байсан тул золгүй зураач эцэг нь урлагийн сургуулийнханд хичээл заахаар Малагаас Барселонд шилжжээ. Тэрээр Паблогийн уран зураг сонирхож буйг хөхиүлэн дэмжиж уламжлалт сонгодог урлагийн бүх дүрэм журмыг хаяхыг зөвлөж байв. Паблог 14 нас хүрэхэд аав нь дахин уран зургаар оролдоогүй байна. Пабло өөрийн авьяасыг сургуулийн боловсролоор бататгахыг зорьсон боловч чадалгүй сургуулиас гарчээ. Ингээд тэр дээрэмчин залуус, янхан хүүхнүүдийн дунд боловсрол олохоор шийджээ. Энэ үед зурсан зургууд нь Барселоны жирийн амьдрал, бухны тулаан, найз нөхдийнх нь хөрөг байв. Пабло богино хугацаанд Барселон, Мадридын зургийн ертөнцийг ардаа орхижээ. 1900 онд “Би ноён” хэмээн нэрлэсэн өөрийн хөргөө зурж Парисынхны анхаарлыг бардам төрхөөрөө татах үедээ тэр дөнгөж 18 настай байлаа. Гэвч Пабло Парист алдар хүнд, худалдан авагч нарын аль алинаар нь дутаж байв. Тэрхүү хүнд хэцүү, хүйтэн ядуу, үхэл зовлонгийн /түүний нэг сайн нөхөр нь амиа хорлосон/ жилүүдэд Пабло зогсолтгүй ажиллаж байлаа. Энэ үед түүний “Цэнхэр үе” гэж нэрлэгдсэн өлсгөлөн дүртэй, гомдсон мэт боловч сайхан “Сохор” хүмүүс олноор дүрслэгдсэн билээ. “Цэнхэр үе”-дээ тэр эцэгтэйгээ холбоогоо тасалж, эхийнхээ овгоор /Пикассо/ овогложээ. Хожим Францын нэгэн сурвалжлагч түүнээс яагаад эхийнхээ овгийг авсан тухай асуухад Пабло:
-Пикассо гэх нь Рюзи /эцгийн овог/ гэхээс илүү сонсголонтой байгаа биз дээ. Түүнээс гадна энэ хоёр “С” бол Матисс, Пуссен, Руссо нарын нэрэнд мөн орсныг бодох л хэрэгтэй гэж хариулжээ. 1904 онд Пабло Монмартр хотод ирэв. Энд түүний анхны хайрын түүх эхэлжээ. Нэгэн удаа Фернанда Оливье хэмээх сайхан бүсгүй ширүүн бороо өнгөрүүлэхээр Паблогийн урланд санамсаргүй орчихжээ. Бороо зогссоны хойно Оливьег гарах гэтэл нэг гартаа муур барьсан Пабло элдвээр алиалан түүнийг саатуулжээ. Оливьег Паблогийн дотоод гал дөлийг илтгэсэн үл цавчих хачин харц сандаргажээ. Тэрээр бага зэрэг эсэргүүцсэн боловч… Паблотой есөн жил амьдарсан байна. Тэр хоёр өдөр болгон зураач, найрагчидтай уулзан ярилцаж, шөнөдөө Пикассо зургаа урладаг байлаа. Ядуу боловч аз жаргалтай байсан амьдралынхаа энэ үед Пабло Фернандад дурласан сэтгэлээ уран зурагт “Улаан шаргал” хэмээн нэрлэгдсэн шинэ урсгалаар илтгэж эхлэв. Хожим алдартай цуглуулагчид болсон Гертруда Стайн ахынхаа хамт Пикассогийн зургийг худалдан авах боллоо. Пикассо Гертрудын үзэсгэлэнгээр олонтаа очсоор түүний хамгийн хайртай зураач нь болжээ. Гертруда хөргөө зуруулж байхдаа Пикассо дээр олон орж ирдэг байсан боловч тэрээр будгаа янзалж суусаар бүүр сүүлд өөрийн сэтгэмжээр Гертрудаг зурдаг болжээ. Багтай адилхан болсон эдгээр хөрөг хүмүүст таалагдсангүй. Харин Пабло “Бүгд л эдгээр хөрөг эзэнтэйгээ адил болсонгүй гэх юм. Энэ бол юу ч биш. Хамгийн чухал нь Гертруда өөрөө хөрөг зурагтайгаа
адилхан болно” гэж ярьжээ. Нээрээ ч түүний ярьснаар болсон гэдэг. Ингээд тэр есөн жил “Маск” хэлбэрийн зургаар оролдож шинэ чиглэл гаргажээ. Энэ хугацаанд Пикассо Брактай учирч, эгэл жирийн урлагийг сонирхож, хэлбэр дүрслэлийг хялбарчлах, хагаслаж илтгэх оролдлого хийжээ. Үүний дүид кубизм үүссэн байна. Уламжлал ёсоор зургийн арга барилаа / стиль/ сол-ьсон нь гэр орон, ойр дотны хүнээ солиход хүргэжээ. 1909 онд Фернанда тэр хоёр шинэ байшинд амьдрах болж, энэ үеэс тэдний дурлалын гал унтарч эхэлжээ. 1912 оноос Пикассогийн зурагт ЭВА үзэгдэх болов. ЭВА гэдэг нь жижигхэн биетэй Марсель Гумберт хэмээх эмэгтэй юм. Харамсалтай нь энэ эмэгтэй Пикассогийн эмх замбараагүй амьдралыг тэвчилгүй 1915 онд сүрьеэгээр нас баржээ. 1917 онд суу билэгт эр маань Римд Ольга Коклова хэмээх нэгэн орос генералын охиныг анхааралдаа авлаа. Ольга балетын урлагаар амжилтад хүрэх боломж байсан боловч алдар нэрд хүрэх замаа золиослон орхиж 1918 онд Пикассотой гэрлэжээ. Ингээд тэд Парисын өртөг ихтэй байранд суурьшив. Мөн л зураачийн арга барил өөрчлөгдөж, дахин хүний төрх зурах болов. Харин энэ удаад тэдгээр нь сонгодог үзэмжтэй болсон байлаа. 1921 онд хүү Паоло нь төрж, Пикассогийн уран бүтээлд “эх үр”-ийн сэдэв зонхилох болов. Тэр хүүгээ хайрлан энхрийлж, Арлекиногийн хувцастайгаар зурдаг байлаа. Гэвч Паоло өсч том болоход нь Пикассогийн сонирхол буурч анхаарахаа больжээ. Паоло буруу замд орж мансууруулах бодис хэрэглэж яваад эрдэнэсийн дэлгүүр ухсан хэргээр баригдсан байна. Харин Пикассо… 1927 онд метроноос гарч явсан 17 настай шаргал үстэй охиныг ажиглажээ. Пикассо түүний төгс үзэсгэлэнг харуут биширсэн гэдэг. Тэгээд шууд гараас нь шүүрч бариад “Би Пикассо байна. Хоёулаа гайхамшигт зүйлийг хийе” гэжээ. Тэр үед Мари Терез Вальтер урлаг, уран зураг огт сонирхдоггүй, Пикассо гэж хэн байдгийг ч мэддэггүй байжээ. Гэвч зураачийн өөрийг нь гэсэн өвөрмөц хүсэлд аргагүй автсан байна. Энэ мөчөөс Ольга, Мари Терез хоёр жинхэнэ дайснууд болцгоов. Пабло хагас бүтэн сайн өдрийг эхнэр хүүхэдтэйгээ өнгөрөөх боловч цаг ямагт Мари Терезтэй учирдаг байлаа. Пикассо Маритай байхдаа жинхэнэ эротизм, садомазохизм / бусдыг тарчилган зовоож хүслээ хангах/-ыг мэдэрч, эдэлдэг байлаа. 1974 онд нэгэн сурвалжлагч Мари Терезээс Пикассо хэрхэн ажилладаг байсан тухай асуухад “Тэр эхлээд эмэгтэй хүн хүчирхийлдэг, дараа нь зургаа зурдаг байлаа. Цаадах эмэгтэй нь хэн байхаас шалтгаалахгүйгээр тэр ямагт ингэж л ажиллах хүчээ олдог байсан” гэжээ. 1935 он хүртэл Пабло Ольгатай амьдарч байхад нь Мари үргэлж хажууд нь байж уран зургуудад нь дүрслэгддэг байв. 1935 онд Мари Терез охин Майягаа төрүүлж, Пикассо дахин хүүхдэд хайр халамжаа зориулан, ахиад л эхийг нь тоохоо больж эхлэв. Мари, Пабло хоёр долоо хоногт хэд хэдэн удаа уулзаж, хайрын захидал бичилцэж байсан боловч Пикассогийн анхаарлыг сюрреалистуудын шүтээн болсон, зурагчин Дора Маар татах болжээ. Тэр хоёр Парисын кафед байнга уулзаж, Пикассо хүүхний хар үс, сайхан уруул, эршүүд занд нь хэт дурласан байна. Ингээд зургуудад нь шинэ дүр, чичирхийлж долгионтсон шинэ өнгө гарч ирлээ. Дора улс төр сонирхдог, Пикассог коммунист болгохыг хичээдэг байв. /1944 онд насан өндөр болсон боловч зургууд нь нилээд тачаангуй болж эхлэв. Тэртээ нэгэн цагт Гертруда Стайн хөрөгтэйгээ адилхан болсон шиг Жаклин бас эзэндээ үнэнч дорнын хүүхэн шиг номхон хүлцэнгүй, тэнэгдүү мазохист бүсгүй болжээ. Зөвхөн 1960 онд тэрээр Пикассогийн зурагт 160 удаа дүрслэгджээ. Пикассо Каннд амьдрах болсноор гадаад ертөнцөөс харьцаагаа бараг тасалжээ. Бүгд л энэ хартай Жаклиныг буруутгаж байлаа. Тэр л дөрвөн хүүхэд, таван ачийг нь аавтай нь уулзуулдаггүй гэнэ гэж ярьцгааж байв. 1963 онд Клод, Палома хоёр аавынхаа төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн нь бараг сүүлчийн уулзалт байжээ. Үүнээс хойш тэр хоёр Пикассогийн ордны цахим хаалгаар ганц ч удаа орж чадаагүй байна. Клод шинэхэн ханилсан америк эхнэртэйгээ ирээд ч орж чадсангүй. Хамгаалалтынхан нь эзнээ үргэлж гэртээ алга гэдэг байлаа. Нэгэн удаа ач хүү Паблито руу нь нохой тавьжээ… Яалтай ч билээ дээ. Жаклин зөвхөн нөхрийнхөө тушаалыг биелүүлж байв. Пикассод 92 хүртлээ ажиллахын тулд чимээгүй тайван орчин, Жаклин хоёр л хэрэгтэй байжээ. “Надад хийх зүйл маш их байна. Гэтэл амьдрах хугацаа маш бага үлдлээ” гэж тэр ярьж байв. Түүний үхэхдээ айж, харамсаж байсан зүйл нь зураг, урлан болоод эмэгтэй хүнээс салах явдал байлаа. Нэгэн удаа Пабло Франсуазе Жилод “Намайг үхэхээр усан онгоцны сүйрэл болно. Тэр том онгоц живэхлээр түүний хамт олон хүн үхэх болно” гэжээ. 1973 оны наймдугаар сард Пикассог сүүлчийн замд нь үдэх өдөр ёслолын ажиллагаанд нь уригдаагүй нэг ач нь хор ууж гурван сарын дараа нас баржээ. 1975 онд хүү Паоло нь мансууруулах бодис, архины хордлогоор 54 насандаа өөд болжээ. Үүнээс яг хоёр сарын дараа бараг хагас зууны турш Пикассогийн нууц амраг нь явсан Мари Терез Вальтер гараашдаа өөрийгөө дүүжилж, 1986 онд Жаклин Роке өөрийгөө буудаж нас баржээ. Суут хүний үхлийн төлбөр гэж ийм байдаг аж.
B.ODGEREL…yariltslaga
B.ODGEREL
Бичсэн ZOS23 , 11 сарын 5, 2007
Яруу найрагч Б.Одгэрэл: Зөв ухааныг хөгжүүлье гэвэл гаднаас том зохиол эрэх шаардлага байхгүй
2007.10.5 Утга зохиол урлаг
<!–admin–>
Би түүнтэй утга зохиолын тухай тухтайхан хүүрнэлдэх сэн гэж явсаар чамгүй хугацаа өнгөрчээ. Гэтэл саяны нэг намрын шар нарнаас цухас боломж олсдон юм. Ярилцах хүсэлтээ үгүүлэн мунгинах төдийд мань хүн “Үгүй шүү, би юу ч ярихгүй” Ярьсан байлаа ч та нар өөрсдийн хэллэгт оруулаад утгыг нь алдуулчихдаг юм гээд тас гүрийдэг байгаа. Над хүчлэхээс өөр ямар ч гарц үлдээгүй юм. Галзууд овогт Б.Одгэрэл. Хан Хэнтийн яруу найргийн сургуулиас төрж гарсан уран бүтээлч. Москвагийн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн отгон төгсөгч. Түүх, газарзүйн багшийн мэргэжилтэй тэрбээр Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжилд түлхэц өгөн нэгэн цагт “Шар сонин”-ыг эрхлэн гаргаж, түүхэнд үүргээ нэр төртэй биелүүлсэн. Оюутан ахуйдаа тэрлэсэн шүлгүүдээ эмхэтгэн “Үл таних зочин” нэртэй жижигхэн ном гаргасан нь утга зохиол сонирхогчдын дунд шуугиан тарьж орхисон. Өдгөө тэрбээр гэртээ буддын гүн ухааныг судлахын зэрэгцээ багшийн захиасыг санан сайн шүлгүүдээ бичсээр л … Түүнийг утга зохиолд хөтөлж оруулж ирсэн хүн нь Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж агсан бөлгөө. Товчхондоо нэг ийм.
-Сүүлийн үед та юу хийж суунаа?
-Хисэн юмгүй. Зүгээр ном хараад, ганц нэг шүлэг бичиж сууна. Юу л даа, зохиож бичих бол амархан. Цаанаасаа шаардаад, дотроосоо оргилж бичих бол өөр хэрэг. Гэтэл өнөөдөр тэгж бичдэг нь цөөхөн.
-Юу гэсэн үг вэ?
-Зохиолчид зохиолоо эрүүл ухаанаар бичдэг. Дараа нь засаж янзалдаг. Өөрөөр хэлбэл амьдралаас алс зохиомол зохиолууд их байна.
-Яаж бичих ёстой гэж. Шууд хөөрлийн итгэл үнэмшлээр туурвина гэсэн үг үү?
-Дотоод зөн билэг тихтэй төрмөл авъяасаар төрүүлсэн бүтээл амьтанд хүрч байна. Ухаандаа цаг хугацааны хувьд урагшлах тусам бүтээл бас зохиогч томорч бадаг гэдгийг бүр Гомероос эхлээд батлагдсан биз дээ. Гэтэл энэ цаг үед хэдхэн хоногийн настай зохиол олширлоо.
-Эртний туурвигчид бүгдийг нь бичээд дуусгачихсан мэт санагдах юм. Бид бөөлжис, долоодсын эрин зуунд амьдарч байна. Би тэгж л боддог.
-Тийм, бас үгүй байх. Задрал их. Өөрөөр хэлбэл эр зоригий тухай бичлээ гэж бодъё. Энэ ойлголтйг баатарлаг явдал, сэтгэлийн хүч гшээд лон талаас авч үзвэл маш олон өнцгөөр задарна. Шуналыг гэхэд л олон түвшингээр задалж болно. Гэтэл хүний мэдрэхүй бас задарч, чанаргүй, ясгүй нь мэдрэгдэж байна. Тэр задралаас юм олж бичээд, шинэ юм шиг харагдаад баж болно.
-Нээрэн “Шинэ юм” гэж сайтар мартагдвсан хуучин зүйл байдаг гэж нэгэн ухаантан хэлсэн санагдана. Гэхдээ “Задрал” шинэ байж болох талтай.
-Хүрдэнд ороод эргэлдээд байж болно. Урьд нь байсан хуучин зүйл байна гэж танигдахаар бичвэл утгагүй.
-Яруу найраг дэлхий ертөнцөөс арчигдаж, хүүрнэл зохиолын төгсөшгүй эрин зуун айсуй гээ биз дээ. Гунигтай л юм, тийм үү?
-Үгүй дээ. Яруу найраг мөхөхгүй. Сэтгэл мөхсөн тэр цагт яруу найраг мөхнө. Мэдрэмж бол тэр сэтгэл гээчийн нэг эрхтэн л байх. Хүмүүс оюунаар хэтэрхий түрэмгийлж, амьдралд хэтэрхий тооцоотой хандан, аргагүйдэн “робто” болж байна. Бурхны гүн ухаанаар бол хүн төрөлхтөн хөлдүү, мэрэмжгүй болж эхэлсэн нь хэт гнадаад ертөнцөд автагдсан гадаад үзэгдэлд хууртаад, шунал, өөрийн таашаалд хөтлөгдөн сэтгэлийн гэгээн тунгалаг чанараа үгүйсгэн мунхаг болж бйгаагийн шинж. АНУ, баруун Европ, тэр байтугай Орост биний уламжлалт гүн ухааныг ойлгож шүтэгсэд сая саяараа бий болж байна.
-Юу шүтээд байна гэлээ?
-Буддын гүн ухаан. Нөгөө “робот” болж буй хүмүүс буцаад тийм нандин сэтгэл рүүгээ хандаж байхад яагаад яруу найраг мөхнө гэж.
-Сүүлийн үед сониноос хөгжиж буй бага, буурай үндэстнээс утга зохиолын их сайн бүтээл төрж буй тухай дэлхий даяар хүлээн зөвшөөрч байх шиг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Тэд цэвэр, эвдрээгүй үндэстнүүд байхгүй юу. Монголд ч гэсэн түүхээр нь хөөвөл дайны үед, ядуурал гуйранчлалын үед цэвэр утга зохиол төрсөн нөхцөл бий. Тэмцэл, хямрал нь том туурвигчид төрөх шимт ялзмаг болдог Иргэншлийн чинээлэг орчинд хүний дотоод хандлага их алдагддаг байна л даа. Зовлон угтаа хүний жижиг асуудлыг сарниадаг бол хангалуун аж төрөл тийм асуудлыг олноор босгож өдөөдөг. Угаасаа баян тансаг зохиолч гэж өнөө хүртэл ертөнцөд төрөөгүй л байна.
-Номлогч, зохиолч хоёрын дунд ялгаа байдаг уу. Эсхүл нэг язгуурын улсууд уу?
-Мэдээж бий. Сайн номлогчийн бүтээлүүд олон үлджээ. Хүний дотоод ман чанарыг номлохдоо уран зохиолын хэлбэрээр бичих үүрэг зохиолчид ноогдож. Бахын “Цахлай” тууж бий. Хятадын “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” гэж зохиол бий. Энэ зохиол бол хүүхдийн үлгэр юм шиг мөртлөө цаанаа буддын гүн ухааныг маш гүнзгий номлож уншигч, үзэгчдийн сэтгэцэд эерэгээр нөлөөлдөг.
-Сонирхлын сэтгэл зүй дээр нь гүн ухааны ухаарал суулгаж өгөх увдис шингээнэ гэдэг агуу юм даа.
-Түүнийг таван настайгаас тавин настангууд уншаад маш сайхан таашаал авна. Нууц нь зохиолын зохиомж, уран сэтгэмжид байгаа хэрэг. Монголд аль дээр хэд, хэдэн удаа орчуулсан юм билээ. Хэдхэн жилийн өмнө манайх бас шинэ үсгээр орчуулж хэвлээ биз дээ. Үүнтэй тэнцэхүйц бүтээлтэй номыг төвд судлаач Хүрэлбаатар “Алтан хүрдэн” нэртэйгээр 191 онд гаргасан. Тэр дотор “Бандида урт үст Цэрэнпилтэй хийсэн тэмцлийн бичиг” гэсэн нэг сонин зохиол байдаг. Том ламынэ тэжээвэр хав нохой нь Цэрэнпил гэдэг нэртэй байхгүй юу. Тэгээд нохой, хүн хоёр мэтгэлцэж байгаа тухай тийм зохиол. Маш уран сэтгэмжтэй, сургамжтай зохиол л доо. Бас Равжаа хутагтын “Цаасан шувууны үлгэр” байна. Тиймээс бид зөв ухааныг хөгжүүлье гэвэл гаднаас том зохиол эрэх ямар ч шаардлага байхгүй.
-Манайхан чинь дэлхийн утга зохиолтой хөл нийлүүлэхийн тулд гаднынхныг сайн унш, сайн судал гээд байгаа ш дээ?
-Би гэхэд л хэдэн жилийн өмнө “Өрнийг унших хэрэгтэй. Манайханд магтаал ерөөлийн хэдэн шүлэг л байдаг” гэсэн маш мунхан ойлголттой байлаа. Мэдээж өрнийг унших нь хүнд илүүдэхгүй. Монголын өвийг судлах юм бол яг үнэндээ бид дэлхийн хэмжээний байтугай дэлхийд заахаар уран зохиолтой юм билээ гэдгээ зах зухаас нь мэдэрсэн шүү.
-Нобелийн шагналт хүртсэн хүмүүсийн тэр бүтээлүүд нь үнэхээр агуу зохиолууд байдаг уу?
-Урлах арга, найруулга, дүрслэл сайн байлгүй яахав. Чи Маркезын зохиолуудыг монголоороо уншсан биз дээ. Тэр чинь л нэг жишээ нь.
-Би ухаандаа нэг жалгын хот айлын тухай бичихэд болохгүй нь юу байх билээ?
-Бололгүй яахав. Яаж бичихэв гэдгээсээ л болно. Нэг судлаач эртээр хэлж байна лээ. “Монголын хүүрнэл зохиолчид уянгын түвшингээрээ гарч чадаагүй л явна” гэж. Горькийд сурч байхад миний багш юу гэсэн гэхлээр “Уянгын зохиолчид хөгжихөөрөө сэтгэгч болдог”. Харин яруу найрагт бол сэтгэгчид захаасаа аваад олон бий.
-Үгүй байх аа. Яруу найргаас хүүрнэл зохиол нь илүү олон сэтгэгчтэ байх нь нэн үнэмшилтэй сонсдох юм бишүү. Асар их боловсорч, системчлэгдсэн оюунт хүн сайн шүлэг бичих нь юу л бол?
-Яруу найрагт сайн сэтгэгч байдаг. Монголын яруу найрагт бас сэтгэгчид бий. Өнөөдөр Монголын хүүрнэл зохиолд сэтгэгч гэж хэлчихээр хүн чамд байна уу.
-Одоо тэр сэтгүүлч Ч.Эрдэнэ, Д.Урианхай гуай ч гэдэг юм уу, мэрсэр байдаг байлгүй дээ?
-Чиний иш татсан улсууд мөн байх аа. Гэтэл эдгээр хүмүүсийн чадвар үндэсний оюун санааны удирдагч болох хэмжээнд хүрч чадсан уу гэвэл өөр асуудал. Урьд өмнө Эзэн Богд, Өндөр гэгээн Занабазар … гээд зөндөө хүн байсан. Эрх мэдлийн удирдлагын дээр оюун санааны удирлага гэсэн том ойлголт байдаг юм.
-Ингэхэд манай өнөөгийн зохиолчид арчаагүй хувиа хичээгч, бэртэгчин, нэг нэгнээ элэглэж шоолсон, далдуур атаархсан тийм л сүг сүнсгүйчүүд болж хувирсан юм шиг санагдах, бас үзэгдэх боллоо?
-Зохиолчид бол тэмцэгчид байх ёстой. Би өөрийнхөө хувьд тийм дүгнэлт хийхээр хэмжээний хүн биш.
-Сүүлийн үед зохиолчид бүрхүний амь насыг хөнөөгөөд эхэллээ. Энийг юу гэж ойлгох болж байна. Энэ нийгэм нэг л биш ээ. Сүүлдээ бүр зохиолчдын мааэнь бүтээлүүдэд садар самуун, харгис хэрцгий сэдэв давамгайлаад эхэллээ. Энэ бүхнийг аль талаас ноь тайлбарлах нь илүү зохилтой юм бэ дээ?
-Хувийн ашиг сонирхол ч юм уу, өчүүхэн зорилгын төлөө зохиолч, яруу найрагчид хэзээ ч хүний өөдөөс мэс далайж, гох дарж байгаагүй байх аа. Байрон, Пөтөөф Шаандр ч байдаг ч юм уу, тийм ээ. Тэмцэгчид бүхэл бүтэн улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө тэмцэж, байлдаж явсан жишээ тоолшгүй олон. Хожуу үэс ОХУ-ын Эдвард Лимонов байна. Одо жар гарч явуу хүн. Тэр Францад 12 жил амьдарч, тэндээ хангалуун аж төрөх бүх бэлтгэл нь хангагдаад, Францын уншигчид хүлээж авах бүх уур амьсгал нь бэлэн болчихсон тэр мөчид бүх юм аа хаяад Серб Хорватад ирж
тулалдаанд орсон байдаг. Дараа нь Тажикт иргэний дайных нь үед ирж байлдаж, жинхэнэ дарийн утаа үнэрлэж л дээ. Одоо мань хүн юу хийдэг гэхээр ОХУ-ын Үндэсний Большевик намын тэргүүнээр ажиллаж байгаа. Ленинийг шүтдэг нөхөр байхгүй юу. Тэр бол маш том зорилгын төлөө, бүс нутаг, үндэсний эрх ашгийн төлөө өөрийгөө тийн зольж явсан байгаа юм. Лимонов өөрөө бичихдээ “Э.Хэмингуэй бол хэзээ ч дарь үнэртээгүй худалч, зочид буудлын цонхоор харж элдвийг бичигч. Түүний дэргэд би үнэртсэн хүн” гэсэн байдаг. Энэ утгаараа зохиолчид өчүүхэн, бүр уншигчдаасаа жижигхэн байвал хэзээ ч зохиол бичихгүй байх л даа. Юу гэх гээд байна гэхлээр жижиг асуудал, янз бүрийн байдлаас болж хүний амь нас хөнөөсөн бол тэр хүн зохиол ч л лав биш. Хэрвээ гэмтэн жинхэн зохиолч бол цаадуул нь хүн биш. Монголын улс төрийн амьдрал хэцүү болсон. Энэ бол дээдсийн ялзрал яах аргагүй мөн. Бас дундчуулын ялзрал. Ийм үзэгэдл хувсгалаар шийдэгдэнэ. Сонгогчид худалдагдахгүй байх аргагүй. Их хэцүү.
Би улс төр судлаач биш. Нарийн зүйлийг хэлж мэдэхгүй нь. “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж С.Зориг агсан хэлсэн биз дээ. Энэ бол ард түмнийхээ зөв сонголт хийх сэдлийг нь өдөөж өгсөн их дулаан үг юм болов уу.
-Зохиолч байна гэдэг олон түмнээ алдаршин мандахын нэр мэдээж биш. Та ч гэсэн санал нэг байна гэдэгт би итгэж байна.
-Жинхэнэ зохиолчдод амьд ахуйдаа ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн түр зуурын хуурамч нэр алдар шаардлагатай биш. Гэхдээ хүмүүс бүтээлийг нь хүлээж авна гэдэг уран зохиолч хүнд сайхан байх л даа. Зохиол бичнэ гэдэг туурвих зовлон сэтгэл ханамжнаас нь ч илүү үнэтэй байх биз. Тэр их уран сайхны нээлт хийсэн хүн түүнээс маш сайхан кайф авах нь гарцаагүй. Ер нь зохиолч хүн юмаа бичиж байхдаа л маш их таашаал авдаг. Тэрнээс биш ард нь хүмүүс магтах, муулах нь түүнд сонин биш л дээ. Хэн ч зохиол бичиж болно. Түүнийг хэн ч хорихгүй. Том зохиолчид том зохиол бичээд кайф авдаг бол жирийн иргэн өөртөө таарсан зохиол бичээд түүнээсээ кайф авдаг байхыг үгүйсгэж болохгүй. Харин “Би мундаг юм биччихлээ” гээд хүлээн зөвшөөрүүлэх гээд гүйгээд байх шаардлага бүр байхгүй. Үнэхээр сайн зохиолыгн ард түмэн эрт, орой тэртээ тэргүй хүлээн зөвшөөрнө. Туйлын ойлгомжтой. Одоо үед хүлээн зөвшөөрүүлэх нь бичиж туурвихаасаа хэтэрхий түрүүлээд байх шиг.
-Хүлээх ёстой хэрэг үү?
-Яг тийм. Хүлээх ёстой. Хэзээ зөшөөрөх бол гэсэн их хүлээлт туурвигч нарт оногджээ. Тэр хүлээлтээ нас гүйцэхгүй байж магадгүй.
-Зарим нь үхэхээсээ өмнө сайн зохиолч гэдгээ мэдрэхсэн гэж их адгадаг байх даа?
-Нэг онигоо байдаг биз дээ. Эм тахиагаа азарган тахиа нь хөөгөөд. Гэтэл эм тахиа нь бодож байна гэнээ. “Би арай хурдан гүйгээд байн уу” гээд тээ. Зүй нь азарган тахиа нь л ингэж бодох ёстой л байхгүй юу.
-Тийм ч байж магадгүй. Өөрөө бас тэгж бодох нь зүй ёсны ойлголт байх аа. Өөрийг тань уран бүтээлийн онгод ивээг. Манай сонины урилгыг хүлээж авсан танд дахин баярлав. Бидний яриа дуусаагүй шүү. Ингээд завсарлая даа
-Та нар хэлсэг үг, ярьсан яриаг өөрсдийнхөө найруулгад оруулаад биччихдэг тал бий. Гаргахаасаа өмнө уншуулна биз дээ.
-Үгүй шүү. Энэ чигээрээ хэвлэгдэнэ. Санаа зоволтгүй.
A.BLOK…xorog
A.BLOK
Бичсэн ZOS23 , 11 сарын 5, 2007
Александр Блок буюу цагаан шөнийн нөмрөг
2006.08.16 Утга зохиол урлаг
<!–admin–>
Мананд умбасан умрын хотын арван нэгдүгээр cap. Өглөөхөн бударч байсан цасан бороо болон шивэрч, их мөрний хашлагад нөмрөлсөн олон шувууд хөвнө. Хаа нэгтээ цахлайн сүрэг хашгичих дуулдавч нүдэнд харагдахгүй аж. Энэ будант тэнгэрийн дор өөдөөс минь ирж яваа өндөр нуруутай, үл үзэгдэгч хүн надтай юун тухай ярилцнам билээ. Түүнтэй энд тэнд тааралдах л бүр эртний сонгодог баримал мэт дүр төрх тайлагдашгүй гоо сайхан нь илэрч өө сэвгүй цэвэрхэн цагаан царай, шулуун хамар, нухацтайхан ширтэх бардам нүд, хөмхийгөө журамтайхан зуусан нь хиймэл мэт санагдавч харц нь хичнээн хүмүүнлэг, зөнч гунигтай байдаг гээч. Эрт цагтямар нэртэй байсныгүл мэднэ. Юутай ч одоогийн “Арван хоёрдугаар сарын босогчид”-ын гудамжин дахь бүүдгэр тэнгэртэйгээ адил саарал байшинд, тэрээр амьдарч байжээ. Энэл байшинд дүрэмт хувцастай гимназийн сурагч Лиза Пиленко хожмын яруу найрагч Кузьмина Караваева гуч гарсан түүнийг хайрлах хайраа яаж илчлэхээ мэдэхгүй учраа олж ядан гараа базлан сууж, арвантав дугаар зуунаас ирсэн үлгэрийн ханхүү мэт Резанийн арван естэй хүү хаалгыг нь догдлонгуй татаж байлаа. Тухайн цаг үеийнхээ нэр төр болсон залуурчид, сэтгэгчид энэ л байшингийн хаалгыг гүн хүндэтгэлтэйгээр татаж байжээ.
… Орос орон минь юутай гунигтай ч
Олон голууд маань нулимсан дусалтай ч
Онгон тал, ой модод амгалан төрхөөрөө
Ганган хатагтайн үнэт алчуур мэт ээ.
Үнэт эрдэнийн өмсгөл зүүсгэлтэй үзэсгэлэнт сайхан дагинын зүүрмэглэх нь хараа талбисан хэн бүхнийг хачин битүүлэгт даллах ба тайлгач удган, мясан шулмасууд тандах нь түүний хувьд эх орноо хайрлах, үзэн ядах сэтгэлийнх нь гал, торгон ир нь байсан юм. … Тэнгист гарсан хамаг онгоцны тухай
Тэртээд яваа хамаг ядрагсдын тухай
Тэгээд бас мартагдсан баярынхаа тухай
Сүмийн найрал дуунд бүсгүй дуулав
Бүсгүйн дуу бөмбөгөн орой өөд хадаж
Бөмбөгөр цагаан мөр нь гэрэлд цайвалзана
Хүн болгон харанхуйгаас харан чагнана.
Хамаг онгоц намуун зогсоолд хүрч
Харьд яваа ядарсан хүмүүс амарч
Баясгалант сайхан амьдралыг олж
Баяр жаргал амсах мэт санагдана
Гадагш гэгээ нь тодхон, дуу хоолой нь содхон
Гэтэл эзэн хааны өндөр босгоны тэнд
Элдэв нууцад холбоотой энхрий хүүхэд уйлах нь
Эргэж хэн ч ирэхгүй гэж тодхон үглэнэ.
Хайр сэтгэл, байгалийн аугаа их дууч, нууцлаг, битүүлэг бүгдэд тэмүүлэвч хэзээ ч гар хүрэлгүй бодлогошрон дотоод мэдрэмжээрээ өөртөө болон бусдад нээгч энэ хүнийг “Хонгорхон хий үзэгдэл минь” гэж цаг үе нь энхрийлж байлаа. Намрын уйтгарт борооны дундуур хар морьтой хатируулан, нөмрөг нь.дэрвэсэн Пушкины зургийг би Евсей Мойсенкогийн үзэсгэлэнд хараад яагаад ч юм энэхүү уйтгарт хүйтэн өнгө нь арай өөр, дулаавтар, магадгүй бүр алтан шаргал өнгөтэй асан бол би тэр зургийг Александр Блок байна гэж хэлэх байсан сан. Тэгээд энэ хүн хүмүүсийн сэтгэлээс аль эрт арилан одоод мартагдсан сайн сайхныг нь эргүүлэн авчрахаар явж байна гэж хэлэн байсан. Лира хөгжмийн гайхамшигт чавхдасны нууцыг Пифагор хүмүүст тайлсанчлан нарийн нандиныг тэрээр хүмүүст нээж өгсөн юм.
“… Даагдашгүй цэнгэл, далдын зөнч Лимбэ!” гэж нэрлэж байлаа.
… Одоо хүртэл амьд хэвээр байгаа мэт царайлан
Олон хүний дунд орж хутгалдан
Тачаал хүслэнгийн эмгэнэлт шоглоомын тухай
Төрөөгүй хүмүүст хэлж өгөх юутай хэцүү вэ
Урлагийн ягаахан гэрэл туяан дундаас
Үхэл амьдралын түймрийг таньж мэддэг гэж
Ухаангүй шөнийн аймшигт зүүдийг эргэн санаж
Үймсэн сэтгэлийн шуурганаас учрыг тунгаах юутай хэцүү вэ
Олон зам бүгдээрээ
Ромд аваачдагтай адилхан
Оршин амьдрахын хүрээ даан ч бачуухан юм аа
Өнгөрсөн улирсны нүглийг ч тэр, буяныг ч тэр
Үлдээлгүй бид давтаж гэдгээ эртнээс мэдрэнэ
Хувь заяаны ханьдаа хандаж тэнгэрт гартал дурлаж
Хожим нь хорвоо дээр түүнээсээ урвах
Бусдад ч тэр, надад ч тэр ижилхэн оногдох тавилан
Будан манан дундаас тодрон тодрон харагдана
Гутарч гуниглан хийж бүтээхээс алслан холдож амар амгаланг
Хэдий чинээ хүсэх тутам амьдрал өөрийн нууцыг эрээ цээргүйгээр
Дэлгэн сэтгэл гүндээ ортол харж эхэлнэ.
Энэ л үед хүн урьдын бүх амьдралаа зүүд зэрэглээ мэт үзэн
Бүгдийг мартах гээд үзье л дээ, мартана гэж үү
Хэрвээ мартлаа гэвэл энэ нь түр зуурын юм
Чухам иймээс л тэр амьдрахыг зөвхөн
зүүдэндээ үзэхээс яалтай билээ
Орос орон чамайг хэрхэх тухай
Ой буутал алсаар өгүүлэг ч
Асар тэнгэрийн хангарьд мэт аянгын дуугаа
Аргил сөөнгөдүү хоолойгоор зарлаа
Санчиг чамархай руугаа салганасан гараар
Санаашрангүй атлаа зоримогхон гараар
Санаашрангүй атлаа зоримогхон дохиж
Гэрэлт наран нүдний өмнө үзэгдэхгүйд
Гэгээн бурхан ариун соёрхлоо хайрлаагүйд
Өөрсдийн минь өмнөөс ганцаар буруутай мэт
Өмнө маань Александр Блок тодорч байна
Их яруу найрагчид зориулсан энэхүү шүлгийг Марина Цветаева бичжээ. Шүлэг, яруу найраг нь зохиогчийн амьдрал, баяр хөөр, гуниг гутрал, зан чанарын толь байдаг. Тухайн цаг, тухайн өдөр тэрээр сэтгэлийн ямар жаргал эдэлж, ямар гуниг зовлонд учраад байсныг шүлэг найргаас нь мэдэж болно. Урьд нь би энэ тухай төдийлөн анзаардаггүй байжээ. Гэтэл… Евгений Богат надад ойлгуулж өгсөн. Чухам л ой тойнд минь шингэтэл ойлгуулж өгчээ. 1908 оны хоёрдугаар сарын 06-нд гимназийн сурагч Лиза Пиленкод зориулан бичсэн нэгэн шүлгийн тухай Евгений Богат надад гунигтай атлаа хөөрч догдолсон сэтгэлээр ярьж билээ.
… Та миний зам дээр зогсож байхдаа
Тийм сайхан, тийм үзэсгэлэн гуа
Тэгсэн мөртөө гунигтай царайтай байдаг
Гунигласан учраа хэлнэ үү
Гутарч үхлийн тухай бодоо юу
Гоцолж хэн нэгэнд дурлаа юу
Гоо жавхаагаа голоо юу
Үгүй дээ, би худал хөөргөн хүн биш
Үнэн юм их мэднэ
Үргэлжид бодол болно хүүхэд цагаасаа
Амьдралаар бол би зохиолч хүн
Амьд амьтад, алаг цэцэгсийг мөрөөднөм
Гунигийн эцэс төгсгөлийг хичнээн их бодовч
Гоцолж миний бодож буй ганцхан юм
Гол шиг та арван тавтайхан юм байна
Нарлаг сайхан өдөр
Хар тэнгисийн хөвөөнд төрж өссөн охин Петербургийн багтарсан ахуй, зэгэл шаргал мананд учраа олж ядан амьдралын ээдрээ, түвэгтэй бүгдийг ухааран ойлгохыг хүсэж, ой гутам шударга бустай эвлэрч чадсангүй. Тэрээр Александр Блокт ханджээ. Блок түүнийг анхааралтай гүн хүндэтгэлтэйгээр сонсжээ. “Ертөнцөд үнэнч шударга нь үгүй, харин худал хуурмаг дүүрэн шүү дээ гэж Эфес хотынхонд гунигтай хэлсэн Гераклит шиг түс тас ч хандсангүй. Шүүрс алдан суугаа их найрагч Лизагийн бүхий л сэтгэлийн гунигийг өөртөө шингээн авчих шиг л санагджээ. Долоо хоногийн дараа ер бусын цэнхэр дугтуйтай дээрх шүлгийг Лиза хүлээн авчээ. “Би сэтгэлийнхээ талыг тэнд орхижээ. Ертөнцөд тийм их уйтгар, их амьдрал, халамж, холч сэтгэл байдаг аа гэж Кузьмина Караваева хожим нь дурсан бичсэн байдаг.” … Оюун сэтгэлээ би хүн бүрд хүртээе
Оронгүйд орон болог, өлбөрсөнд талх болог
Нүцгэнд хувцас болог, ангасанд унд болог
Нартад дуулаагүйгээ дуулаг, насандаа нэг баярлаг
Уйлья гэвэл сохроосоо, өгье гэвэл ганцаасаа
Ухаан нэмэхээр энэ үг угаас мэргэн үг ээ
Оюуны минь сав амьдралын туршлагаар дүүрэн
Олонд хүртээхгүй бол миний сэтгэл хүйтэн
Олны дотор би гэгч байна уу, үгүй юу
Ор тас өөрийгөө мартаж орхижээ
Амраг сэтгэл, даль жигүүр, хайр байвал
Алд бие, ахуй сэтгэл минь хөөрөхгүй нь ээ! Яагаад ч юм Кузьмина Караваевагийн энэхүү шүлэг Александр Блоктой уулзсан тэр нэгэн орой арван тавтай охин Лизад анх л төрөөд амьдралын хал долыг үзсэн алдарттэмцэгч эмэгтэйгээс хожим нь мэндэлсэн юм биш үү гэж бодогдсон сон. Аж амьдрал, ааш зангаараа өө сэвгүй, эелдэг эрхэмсэг их зөнч маань мөн чанартаа хамгийн зовиурлаг хүн байжээ. “Бид бол мухар сохор зөн билэг биш ээ. Эх орныхоо зүрх сэтгэлийг шимшрээ, бодол санаа, сэтгэхүй түүнийг хүсэл эрмэлзлийн лугшилт мөн амрахыг бид зүүдэндээ л үздэг. Мөнхийн тэмцэл бидний амьдрал” Александр Блок ингэж хэлсэн юм. Нялх багаасаа эх орноо хайрлах ийм л хайраар тэр хүмүүжжээ. Петербургийн их сургуулийн ректор нэрт ботаникч Андрей Бекетов зээ хүүгээ ингэж л өсгөжээ. Түүний өөрийн нь аав Александр Львович Блок Варшавын их сургуулийн профессор байлаа. “Миний бага нас өвөөгийнд өнгөрсөн. Чухам л энд би үгийн үнэ цэнийг ойлгож дурлах болсон юм” гэж Александр Блок өөрөө бичсэн байдаг. …
Оногдсон тавилан гуниг зовлон дунд
Огт мартамгүй үнэт агшин байдаг
Халуун гараа мөрөн дээр чинь тавиад
Хайрлан дурлам энхрий харцаар ширтэнэ
Илбэ илдийн энэхэн агшинд чамд
Индрийн жавхаа мэдрэгдэн хөвчирч
Уянгат хөгжмийн үл мартагдах аяс
Урьдын жаргалын дуурсал болон эгшиглэнэ.
Тэрээр энэ шүлгээ хэзээ ч мартагдахааргүй цээжлүүлжээ. Чухам хаана болохыг би одоо санахгүй байна. Яагаад гэвэл бид хоёр уулзалдаагүй юм. Гэрт нь хэд хэд очлоо. Эзгүй байлаа. Эхнэр нь ч эзгүй, өлгүүрт нь өмсөх дуртай цэнхэр цув нь ч байсангүй.
… Идэр насны минь гал цог буурахад
Энгүүнээр чи “Уучлаарай” гээд л явчихлаа.
Заяа зургаар учрах хүн чинь би биш байжээ
Зам дээр тааралдсан нэгэн л байжээ.
Төөрч будилсан амьдрал минь утгагүй ч
Түүнээс сайхан нь бас л үгүй санагдаж
Гарцаагүй тийм байж гэж өөртөө шивнэхэд ч
Ганцхан чиний төрх зүүдлэгдэх юм аа
Харин энэ шүлгийнх нь гар бичмэл Люба Менделеевагийн зурсан зургийн өмнө байж байсан билээ. Эрдэмтэн Димитрий Иванович Менделеевийн ач охин Люба Менделеева Александр Блокийн гэргий байсан бөгөөд хөрш эдлэнгүүд Шахматова, Бобловогийн завсар орших Тараканов суурингийн дуганд мөргөл үйлдэн 1903 онд гэрлэцгээжээ. Александр Блок, Люба нарын дурлалын түүх гунигтай атлаа сэтгэл донсолгом уяруун түүх билээ. …
Би залуу, сэргэлэн дурласан явнам
Би түгшин, уйдан, бишрэн байнам
Нугарашгүй би чам руу бөхийн ургаж
Нууцхан цэцэглэгч агч мод юм би
Бүлээн салхи навчсыг минь шүргэн
Бүдүүн гол минь мөргөлд займран
Оддын зүг тэмүүлсэн нүүрэн дээр минь
Онгон магтаалын анхилуун нулимс байнам.
Залуу эрийн сэтгэл донсолгом уянгат дуулал чухамдаа гайхамшигт шүлэг… гээч л энэ ээ! Уйт тэр нэгэн өдөр Люба яруу найрагч Андрей Белыйтэй нөхцөн, өмсөх дуртай өнөөх л цэнхэр цувтайгаа түүнийг орхин оджээ. …
Гэтэл цаг нь болж чи гэрээсээ явлаа
Гэрлэлтийн бөгжөө би харанхуйд шидлээ
Өөр хүнд чи хувь заяагаа даатгасан хойно
Өнгөлөг сайхан царайг чинь мартлаа…
…Хамаг юм хувьсаж, залуу нас өнгөрлөө
Хайрын ялдам, алдрын тухай бодох ч хэрэггүй
Чиний царайг жирийн гуутай нь хамт
Өөрийн гараар ширээнээсээ зайлууллаа.
1908 оны нэгдүгээр сарын 30.
Блокийн зовиур нь ариун зовиур байсан. Энэ нь бусдын төлөөх өөрийгөө шийтгэсэн шийтгэл байсан бөгөөд түүний хувьд бусадтай ойртон нөхөрлөх гэж оролдох нь сайхан сэтгэлийг нь булшилж ч мэдэх утга учиргүй зүйл мэт санагддаг байжээ. Өндөр их соёл, өргөн дэлгэр түүнийг Оросын яруу найргийн “Мөнгөн үе”-ийн хааны титмийг өмсөхөд хүргэсэн юм. А.Пушкинээс хойш “Оросын яруу найргийн нар” хэмээн эрхэм хүндлэлийг чухам л энэ хүн үүрэх хувьтай байсан юм. 1921 оны тэр нэгэн өдөр их уйлснаас нүд нь хавдаж танигдахын аргагүй болсон Сергей Есенин надтай тааралдаад хоолой зангируулан байж “Александр Блок… Блок өнгөрчихжээ. Хайрлаж гамнаж бид чадсангүй. Оросын хамгийн том яруу найрагч өнгөрчихжээ. Бурхан минь, юунд биднийгээ өнчрөөв дөө… Дөчин нас… Бас л залуу Пушкин гучин долоотой… Байрон гучин зургаа… Кольцов гучин гурав… Шелли гуч… Ките бол бүр хорин тав… Лермонтовоос хоёр дүү шүү” гээд л уйлж байж билээ. Би тэр үед үл үзэгдэгч хүн байсан. Харин Сергей Есенин өөрөө хорин тавтай байсан юм.
Яруу найрагч агсан Жамьянгийн Болд-Эрдэнэ
1990.03.09-1991.02.27 Ленинград-Улаанбаатар
L.MYAGMARSYREN yariltslaga
L.MYAGMARSYREN
Бичсэн ZOS23 , 11 сарын 5, 2007
Яруу найрагч Л.Мягмарсүрэн: Миний тухай ном бичих үү. Чи ч бичихгүй дээ. Гэхдээ бичнэ дээ гэж бодож явахад болоо
2006.09.25 Утга зохиол урлаг
<!–admin–>
-Монголчуудыг оюунлаг ард түмэн гэлцдэг. Таны бодлоор…?
-Тэгэлгүй яахав. Энэ нь бидний төрөлх удмын сантай холбоотой. Оюуны гайхамшигт удамшлын сантай ийм гайхамшигт үндэстэн дэлхийд үгүй болжээ. Монгол улс цаг түүхийн хар шуурганд маш их автлаа. Дөрвөн цагийн эргэлтэд мал, амьтан яаж зовж, үхэж үрэгддэг билээ. Хүн ч гэлээ байгалийн амьтан шүү дээ. Дэлхийд олон овог үндэстэн уруудаж, өөдөлсөн хэдий боловч бидний монголчууд шиг ноёлог түүхтэй нь үгүй юм аа.
-Та яруу найрагч хүн. Яруу найрагчид эх нутгаасаа, ард түмнээсээ урваж байсан түүх дэлхийд байдаггүй юм билээ. Энэ утгаараа таны сэтгэлийг одоо юу өвтгөөд байна вэ?
-Монгол хүн их хүнийсч байна. Ер нь сэтгэл хүнийсэхээр оюуны хувьд гарцаагүй хүнийсдэг юм байна. Харахад танан шүд яралзаж, нүднийх нь хар, цагаан алагласан сайхан хөрслөг бор монголчууд байвч цаагуураа тархи, сэтгэхүй нь угаагдчихаж. Ялангуяа XX зууны 70 жилд урьд нь бага, сага угаагдаж байсан монголчууд аймшигтай их угаагджээ. Энэ нь эх хэл, бичгээсээ хагацсантай шууд холбоотой.
-Тэгээд энэ гачаалыг хэрхэн гэтлэх болж байнаа?
-Нэн даруй монгол бичгээ төрийн бичиг болгох. Энэ их чухал. Бид тэгэх гээд чадаагүй шүү дээ. Бүтэхгүй ш дээ.
-Манайхан хүнийссэн учраас юмсын цаад нарийн учир шалтгааныг ухахгүй юм. Хүн гурван үеэрээ цэвэршиж байж юмаа олж авдаг гэнэ лээ. Ер нь сонин ш дээ. “Хүн гээч амьтан эцэг, эхээсээ илүү эрин үетэйгээ адилхан” гэж мэргэдийн хэлсэн үг байдаг. Туйлын үнэн юм даа. Хэдийгээр бид аав, ээжээс хүмүүн заяаг олсон хэдий боловч цаг үеийн хүүхдүүд. Тиймээс бид үндэсний уламжлал, соёлоосоо тасарч саармагжсан.
-Одоо монгол бичигт орно гэвэл бид нар ёстой цаг үеийн золиос болох бишүү?
-Бид дүүрч. Улсаа, бас үр хойчоо бодох хэрэгтэй. Одоо энэ Н.Энхбаяр ёстой үндэсний зориг гаргаж монгол бичгийг төрийн бичиг болгох хэрэгтэй.
-Тэгэхлээр ийм байна. Тухайлбал монголчуудын үхэн хатан тэмүүлдэг “Эрх чөлөөний орон” гэгдэх АНУ-д та уран бүтээл туурвиж, багагүй суусан. Ер нь ямаршуу орон бэ?
-Нийгэмшсэн хөгжлийн сонгодог загвар яах аргагүй мөн. Тэнд ер нь материаллаг тал руу гүнзгий явчихсан юм билээ. Тэр утгаараа хэрэглээний соёл өндөр хөгжсөн газар л даа. Хэдийгээр технологийн үсрэнгүй хөгжил буй мэт үзэгдэвч ард түмэн нь биш элитүүдийн хүрээний өмч мэт. Тэд хэрэм цайз л гэсэн үг. Үнэхээр оюуны хатгаатай төрсөн аавын хүү эрчим хүчээрээ шалгараад тэр рүү нь нэвтэрнэ. Гэтэл манайд хүүхэд бүрийг сайн сургах гэсэн тогтолцоо байгаа. Энэ бол боловсролын том эрх чөлөө юм. АНУ-д сургалт байвч шалгарч үлддэг нь маш цөөн. Өнгө, мөнгөний нийгэм гэдэгтэнд байна. Хүн гэдэг өөрөөсөө ч татгалзаж, эх дэлхийгээсээ ч холджээ. Энэ дэлхий гэдэг ээжийгээ яасан их тамлаж, няцлах болов доо. Ганцхан бөмбөрцөг дээр амьдарч байгаа гэдгээ мартчихсан хүн төрөлтөд сэтгэл өмрөхгүй байх аргагүй.
Манайхан АНУ-д ямаршуухан ажторно вэ?
-Д.Энхболд зохиолч Охоягийн Маямсбург хотод гэр бүлээрээ амьдарч байгаа. “Дээдсийн хүрээлэн”-гийн Н.Билгүүн маань Висконсонд хэлний курсэд сурч байгаа. Гэргий нь ажил хийдэг гэсэн шүү. Номинчимэд гэдэг их оюунлаг залуу байна. Мань хүн тэнд “Хамаг Монгол” гэсэн АНУ-д байдаг монголчуудад зориулсан сонин гаргаж байна. Долоо хоног бүр гардаг юм билээ. Сан-Францискод Ш.Баатар гэдэг сэхээтэн залуу бий. “Майкрософт”-д ажиллаж байсан юм билээ. “Цахим өртөө” гэдэг интернет веб сайт ажиллуулж байна. Хүмүүст их хэрэщээтэй ажил л даа. Өвөр Монголоос Цэдэнцогт гэдэг том эрдэмтэн байна. Бараг ная дөхөж яваа хүн л дээ. Тэрс үзэлтэн юм билээ. Хятадаас дүрвээд Индианагийн их сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ^арсан юм билээ. Манайхаас нөгөө Дилав хутагтын шавь Жамбалдорж гуай байгаа ш дээ. Одоо 97 настай байх шүү. Нэр нөлөө гэж том л доо.
-Өөрөө мэдээж тэнд уран бүтээлийн онгодоо дуудаж сайхан шүлэг тэрлээ байлгүй дээ?
-Хэдэн шүлэг бичсэн. Тэднийг маань яг Америкийн тухай шүлэг гэж ойлгож болохгүй л дээ. Орчин үеийн дэлхий ертөнцийн дүр төрх юм даа. АНУ бол дэлхий ертөнц. Дэлхий ертөнц бол АНУ. Хорвоо жаахан буруутаж эхэллээ. Ази, Дорно дахины зуун ирж байна. Америкчууд бол эх оронгүйчүүдийн хоргодох байр. Яахав дээолон шүлэг бичсэн л дээ. Үндсэндээ хоёр л шүлэг бий дээ.
-Тэгээд уншаач дээ?
-Америк
Эх орноосоо дүрвэгсдийн эх орон
Америк
Эх орондоо эрсдэгсдийн эх орон
Америк
Эх оронгүйчүүдийн эх орон
Америк
Золбин цагаачдын
Эх орон юм…”
гээд л. АНУ-ын нэг гүн ухаантан хэлсэн байдаг юм. “Хайрлах эх орон минь хаа байна даа. Хоёр далайн хооронд бие биенээ унатал цохисон 120 сая хүн л байх шив” гэж. Ертөнцийн хаана ан цав гарна тэр бүгд л яруу найрагчийн зүрхийг дайрч гарна гэдэг биз дээ.
“Мөхөж байгаа ертөнцийн мөн төрх нь Америк юм
Сөнөж байгаа хүмүүний
Сүүдэр зураг нь Америк юм
Чин үнэнийг нь хэлбэл энд
Мөнгө, мөнгө… гэж мөлхөж
Мөнгө, мөнгө… гэж мөргөж
Мөнгө, мөнгө… гэж үхэж байна
Дэлхийн сүүдэр энд тусаж
Дэлхийн шунал энд нүүрлэжээ Бурхан багш энд уйлж
Бурхан энд цөхөрчээ”
- За ойлголоо. Та АНУ-д номоо хэвлүүлсэн гэл үү?
-Би чинь морин дэл дээгүүр явдаг болохоор шүлгээс өөр юм боддоггүй. Тэнд би хүний биш өөрийнхөө мөнгөөр хэвлүүлсэн. Аргагүйдэж нэг авгай авсан. Хүний нэг биологийн юм байдаг болохоор сэтгэлийг төвшитгөж гэх үү дээ. Яахав харь газар шүлэг бичих сэтгэлгээ их өөрчлөгддөг юм билээ. Сэдэв, агуулгын хувьд ч гэсэн ертөнцийг тэлж хардаг юм билээ. Гэхдээ монгол шүлэгчид бөглүү жижиг орон зайд том сэтгэдэг ард түмэн. Тэнд “Хас cap” гэдэг ном гаргасан. Гэтэл манай сүлд зурдаг Ц.Ойдовт яг тийм нэртэй тууж байдаг юм байна. Японы мөнгөн үеийн хоёр бүсгүй найрагч байдаг юм. Нэгийг нь Сэйки Фү гэдэг. Түүний түүврийг нэг япон найз маань над өгсөн байхгүй юу. Нью Йоркт хэвлэгдсэн юм л даа. Унштал “Хар cap” гэдэг нэртэй байсан. Сонин л юм билээ. Дандаа танканууд л даа.
-Яруу найраг гэж юу вэ?
-Зүрхний нулимс л юм уу даа.
-Н.Нямдорж агсны нутгаар та анх удаа сая зорчлоо. Юу мэдрэв?
-Би багшийн нутагт очихсон гэж өдрийн бодол болж явлаа. Одоо ч гэсэн тэнд аажуу тайвуу долоо хонохсон гэж бодож байна. Нямдорж багшийн нутагт хөл тавиут хөөрөөд цээж багтраад сэтгэлээ барьж чадаагүй. Дарс хүртэх зуур нэг юм харсан нь тод үлджээ. Тэнд моддын навчис гэрэлт шүүдэр шиг ариун дагшин үзэгдсэн гээд бод доо. Тэндхийн навч зурсан мэт гоё. Хүүхдийн зүрх мэт хөдөлж байсан. Тийм газар төрсөн хүн тийм шүлэг бичихээс яахав.
-Та чинь хичнээн багштай хүн бэ?
-”Хүн гэдэг нэг цагт үе үеийн гайхамшигт сайхан хүмүүстэй хамт амьдрахаас илүү гавьяа үгүй” гэж М.Цэдэндорж багш маань хэлдэг байсан. Хүнийг хүндэтгэж бас хүлээн зөвшөөрч чаддаг хүн л нөхөдтэй байдаг. Нэр хүндтэй ч байдаг. Ингэхэд ертөнцөд муу хүн гэж байдаг уу. Тухайн хувь хүний хүлээж чадварын асуудлаас үүдэлтэй байх аа. Б.Явуухулан багш анхны номыг маань эх барьж авсан бол М.Цэдэндорж багш анхны шүлгүүдийг минь сонсч, зөвлөгөө өгч байсан юм. Явуу багш унахаасаа хэдхэн хоногийн өмнө над “Хүн сайн зохиол бичиж болно. Түүнийгээ борлуулна гэдэг том ажил байдгийг тооцож сурах ёстой” гэж билээ. Бас “Аливаа мэргэжлийг хүн сонгож авч болдог бол яруу найраг өөрөө хүнээ сонгож авдаг юм аа” гэж номын маань оршилд бичсэн юм. М.Цэдэндорж гуай над нэг удаа “Энийг хараач, Бунины охин аавынхаа тухай ном бичсэн байна. Ер нь хүнд өөрийн бахархал гэж байх ёстой. Чи миний тухай ном бичих үү. Чи бичихгүй дээ. Гэхдээ бичнэ дээ гэж бодож явахад л болоо. Мийгаа минь чи өөрийгөө хүмүүсийн түрүүнд бас сүүлд нь явна гэж битгий бодоорой. Дунд л явж байна гэж санаарай…” гэдэг байсан нь санаанаас гарахгүй юм даа. Н.Нямдорж багш маань Чимгээгээ сайн хайрлаарай гэж их захина аа.
-Өөрөө хичнээн он жил шүлгээр өвчлөв дөө. Няцаж буурах болоогүй гэж үү?
-Хар тамхичдыг мэдэхгүй юм. Шүлэг миний хувьд бүр дон болон ужгирчээ. Миний амьдралын бүхий л сайн сайхныг яруу найраг минь бэлэглэсэн.
-XX зуунд сэтгэлд тань хоногшсон яруу найрагчдыг нэрлээч. Сонин байна.
-Хаа тэр жараад онд ганц Явуу багшийг төрүүлж тодруулсан тэр үеийнхэн цөм л гайхамшиг. Цаг үед олон сайн хүн үгүй бол хэзээ ч суутан төрөхгүй биз дээ.
-Тийм байхаа.
Юм мэддэггүй
Мэддэггүйгээ өөрөө мэддэггүй
Тийм хүнтэй юу ч битгий ярь,жирийн гэмгүй нөхөрлө
Юм мэддэг
Мэддэгээ өөрөө мэддэггүй
Тийм хүнтэй ойлголцож, бие биеэ сэрээж, асааж яв
Юм мэддэг
Мэддэгээ өөрөө мэддэг
Тийм хүнийг шүтэн биширч, үлгэрлэн нээж амьдар! гэсэн эртний ерөөлт үг бий. Тиймээс ч би хүнд гавьяа байгуулахгүй ч гай болохгүй явахсан гэж санадаг. Гэхдээ өөрийн араншингаараа явна л даа.
Д.Мөнхбаатар
B.BATREGZEDMAA- yariltslaga
B.BAT-REGZEDMAA
Бичсэн ZOS23 , 11 сарын 5, 2007
Яруу найрагч Б.Батрэгзэдмаа: Сайн жүжгийн зохиолууд ширээн дор л хэвтэж байгаа
2006.10.10 Утга зохиол урлаг
<!–admin–>
-Дэлхийн яруу найрагчдын их хурал манай оронд боллоо. Таны сэтгэгдэл?
- Юун түрүүнд Мэнд-Ооёо ахдаа баяр хүргэх ёстой. Ганц хүн ийм том зүйлийг хийнэ гэдэг бол үнэхээр гайхалтай. Гэхдээ Зохиолчдын эвлэл, яруу найрагч нартайгаа хамтарсан бол бүр ч сайхан болох байсан биз. Хамгийн гол нь дэлхийн яруу найрагчдын хурал манай оронд болно гэдэг бол яруу найргийн хувьд дэлхийд гарах маш том алхам. Энэ их хурлаар дэлхий монголын яруу найргийг мэдэрсэн байх.
-Яруу найраг, үргэлжилсэн үг хоёр нэг хонгилоор явах ёстой юу? Эсвэл…
-Яруу найраг, үргэлжилсэн үг хоёр бол утга зохиолын хоёр өөр төрөл. Заавал энэ хоёр нэг коридороор явах ёстой гэж би хэлж чадахгүй. Ер нь яруу найраггүй үргэлжилсэн үгийн зохиол гэж байхгүй. Яагаад гэвэл чимэггүй бол тэр зохиол нэг тиймэрхүү л байх болов уу. Яруу дүрслэлийг хэлээд байна шүү дээ. Яруу найраг бол санааг жижиг хэмжээнд дөрвөн мөртөд ч юм уу гаргадаг болохоор түүгээрээ л ялгаатай.
-Монголд жүжгийн зохиол мөхөж явна гэдэгтэй санал нийлэх үү?
-Энэ асуулганд хариулахын тулд маш олон зүйлийг ярих хэрэгтэй болно. Монголд театр хэд байдаг билээ, үзэгчид маань хэд билээ, үзэгчдийн хувьд бэлтгэгдээгүй, өнөөдөр ямар байгаа билээ. Үнэхээр сайн жүжиг театрт тавигдлаа гэхэд үзэх хүн байхгүй. Одоогийн жүжгүүд хэтэрхий романтик бас түүхий, сексуалный байх болж. Энэ юутай холбоотой вэ гэхээр зохиол бичиж байгаа хүмүүс нь “оюуны хувьд” үнэхээр ядуурчихаж. 1990-ээд оны Батбаяр, Урианхай ах нарын жүжгүүд үнэхээр гайхалтай байсан. Ингээд олон юм яриад байж болно. Хөрөнгө, мөнгө энэ тэр гээд л. Эцэст нь хэлэхэд сайн жүжгийн зохиолууд ширээн дор л хэвтэж байгаа даа.
-Таны анхны шүлгүүд их мэдрэмжтэй байдаг. Харин сүүлийн шүлгүүд чинь их ухаан зарсан юм шиг?..
-Залуу нас өөрөө их мэдрэмжтэй, хүний асаж явдаг нас шүү дээ. Анхны шүлгүүд минь сэрэл, мэдрэмжээр дүүрэн байж болох юм. Гэхдээ хүн гэдэг амьтан өөрөө үхэн үхтэлээ бүх л зүйлийг мэдэрч явдаг болохоор одоогийн шүлгүүд минь ч тийм сэрлээр дүүрэн байдаг. Үхлийг хүртэл мэдэрдэг юм, хүн гэдэг.
-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Нэг роман, жүжгийн зохиол, яруу найргийн номууд дээр ажиллаж байна. Гэхдээ тэдийд гаргана гэж хэлж чадахгүй. Ямар ч уран бүтээлч бүтээл гаргахын тулд хэдий ч хугацаагаар сууж болдог шүү дээ. Хамгийн гол нь чанартай, уншигчдын хэрэгцээг хангаж чадахуйц бүтээл гаргана даа.
-Залуу яруу найрагчдын талаархи таны бодол?
-Одоо гарч буй жижиг номуудыг уншиж байхад залуу үе маань нэг л хэв загвартай, өөрийн гэсэн өнгөгүй юм шиг ээ. Миний үеийнхэн бол Б.Галсансүх, Г.Аюурзана… гэх зэрэг өөрийн гэсэн өнгөтэй, бас өөртөө үнэнч байсан. Залуу хүн бол шинийг эрэлхийлж, түүгээрээ өөрийгөө цэнэглэж байх ёстой.
-Сүүлчийн асуулт. Намар болчихжээ. Таны сэтгэл…
- Яагаад ч юм би зун шүлэг бичиж чаддаггүй. Намар, өвөл хоёрт л бичдэг. Сэрэл мэдрэмж төрдөг ч байж болох юм. Намар, өвөл хоёр их дотогшоо байдаг болохоор ч тэр юм уу, бүү мэд.
-Нэг бадаг шүлэг хэлээч?
Шарласан навчис өвлийн дуутай
Хунгар цас намрын өнгөтэй…
Ярилцсан Ш.Хатанбүүвэй